logo
Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогджээ

Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогджээ

2012/10/30
Монголын залуучуудын холбоо нь 91 жилийн түүхэн замналтай, залуучуудын нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бөгөөд 21 аймаг, 9 дүүрэг, 4 тусгай салбар зөвлөлтэй аливаа улс төрийн хүчнээс хамааралгүй залуучуудын үндэсний төв байгууллага юм. Тус байгууллагаас 2012 оныг “бодлого, үйл ажиллагааны шинэ түвшинд гаргах жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл зөв, өрсөлдөх чадвартай монгол залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн зорилт,төсөл хөтөлбөр бүхий ажлуудыг зохион байгуулаад үргэлжилж байгаа.

Энэ зорилтын хүрээнд Монгол улсын хэмжээнд Залуучуудын мэргэжлийн 15 хороог байгуулж эхэлсэн. Тэдгээрийн анхдагч болох “Залуучуудын спортын хороо”-ны тамга, гэрчилгээ гардан авах үйл ажиллагаа буюу хэвлэлийн бага хурал 2012 оны 10 дугаар сарын 30 нд 14 цагт Төрийн ордны Г танхимд болох гэж байна. Хуралд “Залуучуудын Спортын хороо”-ны удирдлагууд, МЗХ-ны гүйцэтгэх хорооны удирдлагууд болон салбарын тэргүүлэгчид, залуусын төлөөлөл оролцох юм.

Хурлаар тус хорооны тамга, гэрчилгээг албан ёсоор гардуулан өгч, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлнэ. Дашрамд дурдахад “Залуучуудын спортын хороо”-ны даргаар Хөдөлмөрийн баатар, МУ-ын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган сонгогдсон байна. Гишүүдээр нь МУ-ын Гавьяат тамирчин Б.Наранбаатар, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Н.Төгсцогт тэргүүтэй олон улсад нэр хүндээ гаргасан алдартнууд, мөн спортод сонирхолтой олон салбарын залуус ажиллахаар болоод байгаа юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш