logo
Хүн шатаасан хүмүүс нь талийгаачийн хамаатнууд байжээ

Хүн шатаасан хүмүүс нь талийгаачийн хамаатнууд байжээ

2012/10/30
Үхрээ усалж явсан малчинг зодож, амьдаар нь шатаасан аймшигт хэрэг Налайх дүүрэгт гарсан тухай саяхан гарсан билээ Эл хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, хүн амины ноцтой гэмт хэрэгтнүүдийг илрүүлжээ. Тодруулбал, хэргийг үйлдсэн этгээдүүд УБТЗ-ын харьяа Баянзөрлөгийн ажилтнууд байсан төдийгүй түүнчлэн талийгаачийн хамаатнууд байжээ. Тэд шөнөжингөө архидаад Хонхорт байдаг «Гоожуур» хэмээх гэдэг газар булгийн ус уухаар очихдоо хэргийг үйлдсэн байна. Гэмт этгээдүүдийг цагдан хорьсон төдийгүй онц хэрцгий аргаар хүний амийг санаатай бүрэлгэсэн гэх зүйл ангиар эрүү үүсгэн УМБГ-т шалгаж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш