logo
 Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянт албан тушаалаа урвуулан ашиглаж, Н.Энхбаярын дүүг гэмт хэргээс мултлахыг завдсан тул эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянт албан тушаалаа урвуулан ашиглаж, Н.Энхбаярын дүүг гэмт хэргээс мултлахыг завдсан тул эрүүгийн хэрэг үүсгэжээ

2012/10/30
МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч асан, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянг АТГ шалгаж эхэлжээ.
Өчигдөр АТГ-ынхан түүний албан өрөөнд очиж, мэдүүлэг авч байтал УИХ-ын гишүүн О.Баасанхүү очиж, уг ажиллагааг тасалдуулсан байна.
Учир нь Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян их хэмжээний мөнгө угаасан хэргээр  интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг  эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичгийг Интерпольд илгээсэн аж .  Ийм хүсэлтийгтухайн орны хууль яамны дэд сайд бус ЦЕГ-ын дарга  гаргах ёстой тул Интерполын нарийн бичгийн даргын газраас үүнийг лавлахаар Хууль зүйн яамд захидал өгснөөр түүнийг шалгаж эхэлсэн гэнэ.
Э.Эрдэнэжамьян ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.

С.Сарнай
Эх сурвалж: www.sonin.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш