logo
“Оюутолгой” ордоос үлэг гүрвэлийн яс олджээ

“Оюутолгой” ордоос үлэг гүрвэлийн яс олджээ

2012/10/31
Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийнхөн Хожуу цэрдийн Баянширээгийн насны олдворт газраас аварга өвсөн-идэшт завропд үлэг гүрвэлийн яс олсон байна.

Палеонтологийн төвийн Авран хамгаалах малтлагын багийнхан уг олдворыг авч, газрыг нь аюулгүй болгожээ. Судлаачид завропдыг одоогоос 85-91 сая жилийн өмнө Монголын газар нутагт амьдарч байсан гэж үзэж байна.

Уг олдвор Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Оюутолгой”-н эзэмшил талбайгаас олджээ. Одоогоор лабораторийн нарийвчилсан судалгааг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Б.Энх

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш