Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй баригдсан барилгыг цэгцлэх арга хэмжээний хүрээнд захирамж гаргажээ.
Тэрбээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг тус тус үндэслэн захирамж гаргасан байна.
Үүнд, 1. ”Авзага трейд” ХХК нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшин барилга барьж, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчин, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/2195 дугаар албан бичгээр өгсөн мэдэгдэлд заасан хугацаанд төрийн өмчийн газрыг чөлөөлөх үүргийг биелүүлээгүй байх тул газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсугай.
2. Энэ захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг нийслэлийн Газрын алба /М.Батсайхан/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Н.Батжаргал/, нийслэлийн Онцгой байдлын газар /Н.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.
3. Төрийн өмчийн газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гарсан зардлыг “Авзага трейд” ХХК-иас гаргуулсугай.
4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ