logo
Визгүй зорчих улсын тоонд Монголыг оруулах санал гаргав

Визгүй зорчих улсын тоонд Монголыг оруулах санал гаргав

2012/10/31
-Буриадын Засгийн газар ОХУ-ын Гадаад хэргийн яаманд визгүй зорчих журамд шилжих улс орны тоонд Монгол Улсыг оруулах санал тавьжээ-

Энэ нь үе шаттай визгүй зорчих журам юм байна. Өнгөрсөн онд Буриад нь Монгол Улстай 61,5 сая ам.долларын худалдаа хийгээд байна. Энэ нь 2010 онтой харьцуулахад 27,7 хувиар их байв. Хоёр орны хооронд хийгдсэн экспорт 155,6 хувиар нэмэгдэж, 52,1 сая ам.долларт хүрэв. Гадаад худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Монголын "Жаст групп" Буриадад 3600 тонн мах хадгалах хүчин чадалтай үйлдвэр барих барилгын ажлын төслийг хэрэгжүүлж байгаа гол үндсэн хөрөнгө оруулагч болоод байна.

Буриадын Засгийн газар Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх үүднээс худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, техник-эдийн засгийн хамтын ажиллагаа болон аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн бололцоотой. Махны импорт болон мах боловсруулах үйлдвэрт мал нийлүүлэх талаар зохих шийдвэр гаргахыг Буриадын Ерөнхийлөгч В.Наговицын төр, засагтаа уламжилжээ.

Мөн тэрээр Орос, Хятадын бизнесийг хөгжүүлэх зорилгоор Улаан-Үд хотод БНХАУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын нээх саналаа мөн илэрхийлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш