logo
Оюуны өмчийн зөрчилтэй вэб сайтуудыг хааж эхэллээ

Оюуны өмчийн зөрчилтэй вэб сайтуудыг хааж эхэллээ

2012/10/31
“Харилцаа холбооны зохицуулах хороо”-ноос Монгол улсын болон олон улсын дүрс, дуу авиа бүхий хөгжим урлагийн болон тайз дэлгэцийн кино урлагийн бүтээлүүдийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр байршуулан нийтэд түгээж байгаа дараах 16 вэб сайтын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.



Оюуны өмчийн газраас “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйл, Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн хууль бус үйлдэл гаргаж байгааг таслан зогсоох тухай оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг тус хороонд ирүүлсэн байна.

Энэ дагуу вэб сайтуудыг зөрчлөө арилгаж, энэ тухайгаа аравдугаар сарын 29-ны дотор хариу ирүүлэхийг “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ноос мэдэгдсэн боловч заасан хугацаанд ямар нэгэн хариу ирүүлээгүй учир хуулийн дагуу энэ арга хэмжээг авчээ.

Эдгээр  хаагдсан вэб сайтуудад дараах анхааруулгыг байрлуулах болсон байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш