logo
Цэсэн дэх согтууруулах ундааны рекламыг хориглолоо

Цэсэн дэх согтууруулах ундааны рекламыг хориглолоо

2012/10/31
Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байгаа баар, цэнгээний газруудын цэсэнд архи, согтууруулах ундааны рекламыг байрлуулахыг хоригложээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрынхантай хамтран нэг сарын хугацаат шалгалт хийсэн аж.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч А.Гэрэлт-Эрдэнээс тодруулахад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд архины тухай ил болон далд сурталчилгаа явуулахыг хориглосон байдаг. Гэвч цэнгээний газруудын цэсэнд согтууруулах ундааны реклам байрлуулсан байдаг тул хориглосон” гэв.
Б.Заяа
Зууны мэдээ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш