logo
Ким Чен Уны гэргий нийт олны өмнө ахин ил гарч ирлээ

Ким Чен Уны гэргий нийт олны өмнө ахин ил гарч ирлээ

2012/10/31
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны гэргий бараг хоёр сар харагдахгүй байснаа нийт олны өмнө ахин ил гарч ирлээ. БНАСАУ-ын ЦТАК агентлагийн мэдээлснээр Ли Суль Жу өнгөрсөн даваа гаригт нөхөртэйгөө хамт концерт, хөл бөмбөгийн тэмцээнийг сонирхон үзжээ. Энэ оны 9-р сард БНАСАУ-ын тэргүүн хатагтай олны өмнө харагдахаа больсон юм. Үүнтэй холбогдон жирэмсэн гэхээс аваад нөхөр нь дургүйцсэн гэх зүсэн зүйлийн цуу яриа тархсан юм. Ли Суль Жу бол Ким Чен Уны гэргий юм гэж 2012 оны 7-р сард албан ёсоор зарлан мэдээлсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш