logo
Солонгосын хойгийг төмөр замаар нэгтгэх гэсэн хүчин чармайлт талаар өнгөрчээ

Солонгосын хойгийг төмөр замаар нэгтгэх гэсэн хүчин чармайлт талаар өнгөрчээ

2012/10/31
Дэлхий даяарчлагдахын хэрээр улс орнууд худалдаа эдийн засаг, тээвэрлэлтийн ашигтайг бодож, төмөр замуудаа улам нэгтгэж холбож байгаа. 2000 онд Өмнөд болон Хойд Солонгосын талууд Солонгосын хойгийг төмөр замаар холбохоор болж талууд баяр хөөртэйгээр тууз хайчилж байсан. Солонгосын хойгийн дайнаас хойш бараг 50 жилийн дараа Солонгосчууд анх удаа төмөр замаар нэг дэх нь гэсэн ойлголт хүн бүрт төрж байсан. 2007 онд Сөүлийг Пньянтай төмөр замаар холбож дуусгасан. Туршилтын галт тэрэг дэлхийн хамгийн хатуу хамгаалалттай DMZ буюу цэрэггүй бүсийг хөндлөн гулд дайрч өнгөрсөн. Тухайн үеийн өмнөдийн Солонгосын хойгийг нэгтгэх асуудлыг хариуцсан сайд Чо Миун-Киун Солонгос үндэстний сэтгэл зүрх нэгдэж байна гэж баяртайгаар мэдэгдэж байсан. Гэсэн ч энэ бүхэн талаар өнгөрсөн. Солонгосын хойгийн төмөр зам цоо шинэ зүйл биш. Хуучин төмөр зам байсан боловч үзэл суртал болон их гүрнүүдийн зөрчлөөс болж Солонгосын хойгт дайн дэгдэж, 2 Солонгос болж хуваагдсанаас хойш хэрэглэгдээгүй байсан. 2007 онд анхны зорчигч тээвэрлэсэн галт тэрэг 2 талаасаа зорчсон. 2008 онд 2 Солонгосын харилцаа гэнэт хурцдаж, тээвэр үндсэндээ зогссон. Солонгосчуудын хувьд хойгийг нэгтгэсэн төмөр зам нь мөрөөдөл болон үлдсэн юм. Одоо зөвхөн 2 улсын цэрэггүй бүсийг үзэх гэсэн жуулчид болон цэргийн хүмүүс л хил хүртэл галт тэргээр зорчиж байна. Хэрэв 2 Солонгосын төмөр зам холбогдож зорчигч тээвэрлэж эхэлсэн бол Өмнөд Солонгос Умардаар дамжин Хятад, цаашлаад дэлхийн хамгийн урт Транс Сибирийн төмөр замаар дамжин Зүүн Европ хүрэх байлаа. Гэсэн ч энэ мөрөөдөл талаар өнгөрчээ. 2 Солонгосын харилцаа сайжирч дахин төмөр зам холбогдсон ч умардын зэвэрч муудсан хуучин төмөр замыг сэргэээн засварлахын тулд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар Умардчууд 1950-аад оноос,зарим газраараа 1930-аад оноос хойш төмөр замдаа засвар хийгээгүй. Дэлхийн бусад улс орнууд хурдны галт тэрэгний зам барих ажилд олон триллион доллар зарцуулж, аль болох тээврийг өргөжүүлж байгаа. Хурдны галт тэрэгний хэрэглээгээр Европ тив тэргүүлж байгаа. Хятад улс мөн хурдны галт тэргийг түлхүү хөгжүүлж байгаа. Олон улс судлаачдын үзэж байгаагаар зах зээлээ даган Европ удахгүй Хятадын төмөр замтай холбогдож төв Азиар дамжсан шинэ торгоны зам үүсэх хандлага ажилгладаж байгаа юм байна. Умардаас болж Өмнөд Солонгос эх газраар төмөр замын тээвэр хийх боломжгүй байгаа. Тэд зөвхөн өртөг ихтэй, мөн хугацаа их алддаг усан замаар тээвэр хийж байна. ОросоосУмардаар дамжуулан барихаар зэхэж байсан байгалийн хийн хоолойн явц удаашрилтай байгаа. Өмнөдчүүд газрын тос байгалийн хийг зөвхөн усан замаар Оросоор импортлож байна. Хэрэв Солонгосын хойгийн төмөр замыг нэгтгэвэл Умардад ашигтай. Өмнөдчүүд төмөр замд олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Мөн оросууд байгалийн хийн хоолойгУмардаар дамжуулан тавих болбол Оросын компаниуд өөрсдөө хоолойг барина. Умардад мөн л их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. ГэхдээУмардчууд дэглэмээ хамгаалж үлдэхийн тулд үүнийг хүсэхгүй байна. Үүнээс болж Өмнөд Солонгос ганцаардсан арал хэвээр үлдэж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш