Эдгээр харагдаж байгаа бүсгүйчүүд бол нэгэн үе гоо үзэсгэлэнгээрээ Нью-Йоркийг байлдан дагуулж байсан хатагтай нар юм. Тэднийг 1941-1976 оны хооронд Нью-Йоркийн метрогоор зорчигчдын дунд сар бүр явуулдаг байсан санал асуулгаар тодруулж Метроны мисс өргөмжлөл өгдөг байжээ. Метро Мисс болсон бүсгүйчүүдийн зурагт хуудсыг Метроны хонгил болон Метрон дотор талд олноор нь байрлуулдаг байжээ. Харин сүүлийн 36 жилд Метро миссийг тодруулаагүй юм байна. Зурагчин Фиона Гарднер “Метро Мисстэй танилц” нэртэй ном гаргаж, үзэсгэлэнгээ зохион байгуулсан нь 1940-1970-аад оны сайхан бүсгүйчүүдийг дахин олонд сануулсан хэрэг болсон байна.1968 онд Метро мисс болж байсан Маврин Валш ярихдаа “Энэ бүхэн чинь Нью-Йорк хотын түүх, алтан мөчүүд мартагдах учиргүй. Би мисс болж байсанд гол нь биш. Хамгийн гол нь Нью-Йоркийн дундаж давхрагын эмэгтэйчүүд болон гарал угсаа гэлгүй хэн ч санал асуулгаар сайхан бүсгүй болж байлаа.Нью-Йоркчууд 1947 онд хар арьст эмэгтэйг сонгож байсан. Харин 2 жилийн дараа Ази эмэгтэй мисс болж байсан. Тэр үед Нью-Йоркчууд арьс өнгөөр бие биенээ гадуурхдаггүй байсан” гэжээ. Зурагчин Фиона Гарднер тасралтгүй 5 жил хөөцөлдөж байж, мисс болж байсан 41 эмэгтэйг олж уулзжээ. Мисс болж байсан эмэгтэйчүүдийн ихэнх нь олон төрлийн мэргэжилтэй, ажил төрөлтэй олон бизнестэй болжээ. Тэгэхээр тухайн үед мисс болж байсан нь тэдний амьдралд, цаашлаад карьерт нь нөлөөлсөн байна. Метроны мисс шалгаруулах санал асуулга явуулах процессийг 35 жил тасралтгүй явуулаад метроны гадна талд хэт их зурагт хуудас наалдаж, хог болж эхэлсэн тул болиулжээ. Одоо технологи хөгжсөн. Mетрогоор зорчигчдын дунд санал асуулгa явуулаад хог тарилгүйгээр iPad, iPhone-оор ч юмуу дижитал байдлаар яагаад Метроны миссийг тодруулж болохгүй гэж!
Shuum.mn
Shuum.mn