logo
“Сэнди “ хар салхины улмаас 12 хүний амь эрсэджээ

“Сэнди “ хар салхины улмаас 12 хүний амь эрсэджээ

2012/10/31
Даваа гаригт гарсан Сэнди хар салхины улмаас Америк болон Канадад 12 хүн амь эрсэдлээ. Хүчтэй хар салхи ургаа моднуудыг унагаж, цахилгаан шугам сүлжээнд гэмтэл учруулжээ. Америкийн Нью-Йорк, Пенсильвания, Баруун Виржиния болон Хойд Каролины эрх баригчид хар салхины үеэр 11 хүн амь үрэгдсэн тухай болон Торонтогийн полиц хөрсний гулгалт үүссэний улмаас канадын нэг эмэгтэй нас барсан тухай тус тус уламжилжээ. “Сэнди” эрэг рүү ойртох үедээ хүчээ сааруулж байна. Одоо цаг уурчид уг хар салхийг нэгдүгээр зэргийн хүчтэй хар салхи бус, харин халуун орны хар салхи гэж ангилж үзэж байна. Ингэхдээ “Сэнди” нь урьдын адил аюултай болон нилээд сүйрэл авчирч болзошгүй гэж үзэж байгаа аж. Одоо Нью-Йорк, АНУ-ын нийслэл Вашингтонд албан байгууллагууд ажиллаа зогсоогоод байгаа төдийгүй нийтийн тээврийн хэрэгсэлүүд зогсож, онгоцны нийслэгүүдийг цуцалжээ. “Сэнди”хар салхины улмаас Хойд Каролиноос Масачусетс хүртэл байгалийн гамшигийн бүсэд 50 сая хүртэл тооны хүн байж болзошгүй юм. 11 мужийн нутаг дэвсгэр дээр цахилгаан шугамын осол гарч, 2,8 сая орчим хүн гэрэл цахилгаангүй үлдэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш