БНАСАУ-ын эргүүлийн дөрвөн усан онгоц өнөөдөр Япон болон Хятад улсууд эзэмшихээр санаархаж байгаа маргаантай Сенкаку /Дяоюйдао/ арлуудын усанд хөл тавьлаа. Японы эргүүлийн усан онгоцнууд радиогоор тус районыг орхиж явахыг шаардаж байв. Хятадын усан онгоцнууд тэдгээр шаардлагуудыг үл тоомсорлов. Онгоцнуудын нэг дээрээс японы эргүүлийнхэнд хандасан БНХАУ -ын хилийн уснаас нэн даруй гарахыг шаардсан гэрлийн самбар асч байсан аж. Өмнө нь 10-р сарын 28-нд хятадын эргүүлийн усан онгоцнууд тус арлуудын усанд сүртэй нь аргагуй хөл тавьсан. Тэр үед Токио нь дипломат шугамаар Бээжинд ээлжит “шийдвэртэй эсэргүүцлээ” мэдэгдэсэн юм.
Сөргөлдөөн 9-р сарын 11-нд Японы Засгийн газар БНХАУ- ын санаархаж байгаа нилээд хэдэн арлуудыг хувийн эзэд, япон иргэдээс худалдаж авсан нь байдлыг эрс хурцатгасан. Хятад улс үүнийг эсэргүүцэж, энэхүү районд өөрийн усан онгоцнуудыг оруулсан. 9-р сарын 11-ний дараа хятадын усан онгоцнууд японы талын эсэргүүцэлийг үл тоомсорлон уг арлуудын бүсэд найман удаа нэвтрэн оржээ.