logo
Эр хонь 150 мянган төгрөгийн үнэтэй...

Эр хонь 150 мянган төгрөгийн үнэтэй...

2011/07/14

Наадмаар нийслэлчүүд шинэ шөл уухын зэрэгцээ хорхог, боодог хийж иддэг. Эрэлт хэрэгцээг бодож Улаанбаатар хоттой ойролцоо орших аймаг сумынхан хонио машинаар тээвэрлэн авчирч, Тээврийн 22-ын товчооны цаана нийслэлчүүдэд зарах болсоор багагүй хугацааг үдэж буй билээ. Өчигдрийн байдлаар дээрх газарт эр хонь 150 мянга, төлөг 100 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Уг нь наадмын өмнө амьд хонины үнэ өндөр, наадам болохоор ханш нь бага зэрэг буурдаг гэх яриа байдаг ч тэр нь батлагдсангүй.  Ханш судалж яваа нийслэлчүүдийн хувьд дээрх үнийг сонсоод “Улаанбаатар хот дотор оруулж ирсэн хониноос үнэтэй байна” хэмээн хэлж байв.
Гэхдээ өнгөрсөн жилээс эхлэн Улаанбаатар хот руу амьд хонь оруулахыг хориглосон бөгөөд өнөө жил ч нийслэлийн Засаг даргын энэхүү журам үйлчилж  байна. Малчдын хувьд арга саам хэрэглэн цөөн тоогоор нийслэл рүү амьд хонь оруулж ирсэн нь одоо хэр борлогдоогүй байгаа бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш