Хүй долоон худаг хогондоо даруулаад байна. Уул овоо шиг боссон их хогийг зөвхөн наадамчид “тарьж” буй юм. Өнгөрсөн жил Хүй долоон худгаас 120 гаруй тонн хог гарч байсан бол өнөө жилийнх түүнээс дутахааргүй болжээ. Тиймээс Уяачдын баяр дууссаны дараа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хот тохижуулах албаныхан Хүй долоон худгийг хогноос нь салгах их ажилтай зууралдах нь ээ.