Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт "Дөрвөн уул" зочид буудлын хажууд өглөөний 10.00 цагийн үед Хот тохижилтийн газрын Тохижилт үйлчилгээ ногоон байгууламжийн албанаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохой устгахаар "Bongo" авто машинтай хэсэг хүмүүс гарсан байна.
Энэ үед гэрээт ажилчин анчин 56 настай Н "тоз 01" буугаар золбин нохой буудсан аж. Гэтэл нохой буудах явцад буу алдсаны улмаас сумны хошуу нь замын хажуугийн тоосгон хашлага дээр ойж улмаар Баянгол дүүргийн I хороонд оршин суух 51 настай эмэгтэй Д-ийн зүүн нүдний хөмсгийг сум онож гэмтээсэн байна. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа юм байна.