logo
“Нонгшим”-ийн зургаан төрлийн бэлэн гоймонг зах зээлээс бүрэн татна

“Нонгшим”-ийн зургаан төрлийн бэлэн гоймонг зах зээлээс бүрэн татна

2012/11/01

БНСУ-ын “Нонгшим” үйлдвэрийн бэлэн гоймонд хорт хавдар үүсгэгч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс их агуулагдсан байж болзошгүй тухай мэдээлэл олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сайтуудад гарсан.

Энэ дагуу ШӨХТГ-аас уг гоймонг худалдаалахыг түр зогсоож, МХЕГ-ын төв лабораторид хүргүүлсэн ч уг бүтээгдэхүүнийг шинжлэх тоног төхөөрөмж байхгүй учир БНСУ руу явуулсан.

Шинжилгээний хариу ирж, тодорхой нэр төрлийн зургаан бүтээгдэхүүнд бензо-/а/-приний агууламж өндөр болох нь тогтоогджээ.

Тиймээс Nongshim neoguri (hot),

Nongshim  neoguri (hot) multi,

Nongshim neoguri (mild), Nongshim big bowl noodle shrimp,

Nongshim  saengsaeng udon bowl noodle,

Nongshim saengsaeng udon гэсэн зургаан нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлээс бүрэн татахаар болсон байна. Дээрх төрлийн бүтээгдэхүүнийг БНСУ, БНХАУ, Япон, Тайвань, Вьетнам, Филиппин, Хонг­конг, Сингапур зэрэг улс мөн зах зээлээсээ татаж байгаа аж.  

Бензо-/а/-прин гэгч бо­дис нь уушги, давсагны хорт хавдар үүсгэдэг гэнэ. Тий­мээс манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал ямар хор хөнөөл учруулахаар бай­гааг нарийн тодруулахаар Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллагад хандсан байна.

“Нонг шим” үйлдвэр 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс манай улсад 13 төрлийг нь оруулж ирдэг аж. Харин үүнээс зургааг нь худалдаалахаа больж байгаа гэсэн үг.

Зөвхөн энэ гоймонгоор   тог­тохгүй гадаадаас импор­толдог бусад хүнсний бү­­тээг­­дэхүүнд бензо-/а/-прин хэмээх бодис өндөр хэм­­жээ­гээр агуулагдаж бай­­гааг үгүйсгэх  аргагүй. Тий­мээс энэ төрлийн бо­дисыг илрүүлэгч тоног тө­хөөрөмжтэй болох хү­сэлтийг хол­богдох газ­руу­дад хүргэж байгаа талаар ШӨХТГ-ын орон тооны ги­шүүн А.Ариунболд мэ­дэгдлээ.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш