“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай ч үргэлж хэл ам дагуулдаг. Хүүхдийн ходоодонд хоол гэхээсээ илүү “хор” болон шингэдэг нь аюулын харанга гэлтэй. Үүнийг өнгөрсөн хугацаанд гарсан хэргүүд нотлоод өгнө.
Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн сурагчид, “Орчлон” сургуулийн хүүхдүүд гээд хордлого авсан хүний тоо буурахгүй. Энэ асуудалд Эрүүл мэндийн яамнаас авахуулаад салбар хариуцсан газрууд нь самбаа муутай ажилласнаас “үдийн цай” хөтөлбөрийг шахааны бизнес болгон хувиргасан. Аль нэг танил талаа ашиглан цэцэрлэг, сургуульд баталгаат бус хүнс нийлүүлэх “аян” өрнөсөн гэхэд хилсдэхгүй.
Бага насны хүүхдүүдэд хоол хүнс хамгийн чухал. Гэтэл үзэмний шүүс, печень, контек, хатсан гөөхийгөөр голыг нь зогоож буй газрууд цөөнгүй гэлцдэг. Үүнийг ч эцэг, эхчүүд нотлоод өгнө. Захын хүнээс “Танай хүүхэд цэцэрлэг, сургууль дээрээ үдийн цайнд хамрагддаг уу. Хэр зэрэг баталгаатай хүнс хэрэглэж байгаа бол” гээд асуугаад үзээрэй. Ихэнх нь эерэг биш сөрөг хариулт өгөх вий.
Хүүхдийн биед шингэж амин дэм өгөх нь юу л бол гэмээр чихэрлэг зүйлс, хийжүүлсэн ундаа өгч байсан сургуулиуд бий. Өнгөрсөн хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 300 гаруй сургуульд шалгалт явуулахад дийлэнх хувь нь “үдийн цай” хөтөлбөрийн журмыг зөрчсөн тохиолдол илэрсэн.
Хүүхдийн хоолны асуудал сөхөгдөхөөр хөрөнгө мөнгөний яриа дэгддэг. “Бага зардлаар олон хүүхэд хооллож байна”,”Үдийн цайнд нэг хүүхдийн 400 төгрөг хүрэлцэхгүй” гэх мэтээр шалтаг тоочно. Эл асуудлыг цэгцэлж эмхлэхийн тулд Засгийн газраас тогтоол гаргасан нь сайшаалтай. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсан. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 600 төгрөг болгох шийдвэрийг гаргасан юм.
Мөн цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэв. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн хоолны зардал 1545 төгрөг байсныг нэмэгдүүлж 2315 төгрөг болгох тогтоол шивэгдэв.
Дээрх тогтоол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих аж. Тогтоол гарсантай холбогдуулан хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт даалгасан явдал нүдээ олсон шийдвэр гэлтэй. Тэгэхлээр хүүхэд, багачууд маань удахгүй хүрэлцээтэй хоолоор үйлчлүүлэх нь.
Б.Чанцал