Манай улсын томоохон компаний нэг болох Мобиком компаний ажилчид ажилчдыг шударга бусаар цалинжуулж, ажилчиддаа ялгавартай хандаж байна гэсэн үндэслэлээр хүний эрхийн үндэсний коммисс болон үйлдвэрчний эвлэлд мэдэгдэл гаргасан байна. Ажилчид “Хүн бүр ямар ч алагчилалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй”. Мөн “Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй” гэсэн хүний эрхийн түгээмэл тунхаглалын наад захын заалтыг зорчиж байгаа тухай болон үндсэн, гэрээт ажилчдын ялгааг гарган шалгуулахаар болжээ. Сүүлийн үед “иргэдийн оролцоо” гэсэн үг нийгмийн бүх салбарт гарах болсон ба Мобиком компаний ажилчид, ажилтны эрх даргаас бус ажилчдаас үүсдэг гэдгийг сонсгохыг хүсчээ.