logo
 Монгол Улсын хэмжээнд 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг

Монгол Улсын хэмжээнд 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг

2012/11/02
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдөр 2012 оны 12-р сарын 3-нд болно. Эл өдрийг тохиолдуулан нийслэлийн Нийгэм халамжийн газраас 2008-2012 оны хооронд хийсэн ажлын тайланг танилцуулж санал солилцох уулзалт зохион байгууллаа. Уулзалтыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Баатархүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдрийг тохиолдуулан санал солилцох уулзалтыг зохион байгуулж байна” хэмээн онцлон хэллээ.
Монгол Улсын хэмжээнд 117 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг гэсэн тоо байдаг. Түүний 28 мянга нь насанд хүрээгүй иргэд байдаг аж.
Нийгмийн халамжийн хуулиар түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүлэх заалт байдаг ч хуулийн заалт хэрэгжихдээ алдаа гардаг талаар уулзалтад оролцогсод хэлэв. Энэ талаар “нийслэлийн дүүргүүдийн НХҮГ-ууд хөдөлмөрийн чадвараа 80 хувь хүртэл алдсан иргэдэд олгодог. Энэ бол нийгмийн даатгалын болон бусад хуулиар тодорхойлогдсон зүйл. Хөдөлмөрийн чадвар алдалт гэдэг бол төрлөхийн хараагүй, дүлий иргэдэд хамаарахгүй. Тэд хуулийн дагуу хөнгөлөлтөө эдэлдэг. Харин хөдөлмөрийн чадвар алдаглт гэдэг бол эрүүл саруул явж байгаад  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаардаг” гэсэн хариулт өгч байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш