Баянгол дүүргийн 16-р хороо буюу Гандангийн дэнжийн гэр хорооллын 1090 өрхөд утааны шүүлтүүр янданд нь суулгахаар боллоо. Уг утааны шүүлтүүрийг Монгол инженер бүтээж БНСУ-д үйлдвэрлэсэн байна. Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийслэлийн нэгдүгээр зэрэглэлийн бүсд байдаг. Утааны шүүлтүүрийг хянаж судалгаа хийхэд хамгийн тохиромжтой цэг гэж нийслэлинй Агаарын чанарын албаны дэд дарга Ч.Батсайхан утааны шүүлтүүрийг өрхүүдэд тараах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцлож байв.