logo
Хүзүүг гоолиг сайхан харагдуулах нууц

Хүзүүг гоолиг сайхан харагдуулах нууц

2012/11/02
Иллэг хамгийн их хэрэгтэй биеийн хэсэг бол хүзүү юм. Толгойг бэхэлж байгаа булчингуудын цусны эргэлтийг сайжруулж, хүзүүгээ зөөлрүүлж, хөнгөлж чадвал тархины даралт толгой таллаж өвдөх зэрэг олон өвчнөөс сэргийлж болно. Зарим тохиолдолд богинохон хүзүүний булчингаас эсвэл эрч муутай хүзүүний сул булчингаас шалтгаалан дал нурууны өвчин үүсдэг. Хүзүүний иллэгийг өөрөө болон бусдаар хийлгэж болно.

Хамгийн ашигтай аргууд:
- Хүзүүний урд талаар сунаж тогтсон булчинг урҗ иллэг хийх
-Эрхий болон бусад хурууны өндгөөр дагзны доод талын булчингаас дал, хүзүүний хавиар гадаргууг үрж иллэг хийх.

Хүзүүний булчингуудад даралт буюу хуян шар ус амархан хуримтлагддаг. Эдгээр булчингууд нь толгойг цэх, шулуун байлгахад чиглэгдсэн байдаг бегеед нуруу сээрний бараг бүх хөдөлгөөнд оролцдог. Хүзүүний яс гэдэг нь нугалмайнууд юм.

Эдгээр нугалам их амархан үрэвсдэг бөгөөд үрэвсэл нь их амьсгааддаг, дотор муухайрч, толгой эргэдэг зэрэг архаг өвчтэй хүмүүсийн хуучийг амархан хөдөлгөдөг. Хүзүүний эргэн тойрон, артер болон венийн судас байдаг байна. Энэ бухнээс үзэхэд бид хүзүүгээ хамгаас их арчилж аль болох сайхан хэлбэртэй байлгах ёстой юм.

Үүний тулд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй.
1. Хөөрөх болон шар ус бөөгнөрөхөөс сэргийлэх
2. Нойрсч буй үедээ хүзүүгээ аль болох аятайхан байрлалд байлгах, мөн аль болох дэргүй унтах, дэр дэрлэхдээ зориулалтын зөөлөвчтэйг хэрэглэж байхыг бодоорой. Хүзүүний арьс нь маш хурдан урчийдэг.

Ер нь хөгшрөлтийн анхны шинж тэмдэгүүд гь хүзүүний арьсанд илэрдэг байна. Ялангуяа хүзүү, шанааны шугам, эрууний хэсүүдээр үүсдэг. Арьсны өнгө алдалт, сулралт, урчийлт нь мөн нуур царайнд маш амархан бий болдог. Иймд хүзүү болон нуурний арьсыг арчилж будаж байх нь чухал. Хүзүү нь нүүрний үргэлжилсэн хэсэг учраас түүнийг будахад үндсэн фоно буюу суурь пудр болж өгдөг.

Хүзүүнд үүссэн янз бүрийн толбыг бүдгэрүүлэхийн тулд пудрын өнгө нь аль болох хүзүүний хүзүүний /өөрийн/ өнгөтэй зохицож байх шаардлагатай. Иймд аль болох ХУЗУУ болон царайныхаа өнгөтэй ижил пудр олж хэрэглэхийг хичээгээрэй. Гэхдээ хуурай пудр хэрэглэхдээ нимгэхэн, хөнгөхөн, жигд турхэж байх хэрэгтэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш