2030 он гэхэд Өмнөд Солонгост «2 дахь Лас-Вегас» бий болно. Сөүлээс холгүй орших Инчхон хотын захиргаанаас дэлхийн томоохон цэнгээний ба мөрийтэй тоглоомын бизнесийн төвийг байгуулахад бараг 290 тэрбум доллар зарцууахаар төлөвлөжээ. Мөн төв цэнгээний талаар Лас-Вегасын болон Сингапур, Хонконг, Макао дахь санхүү, худалдааны төвүүдийн давуу талыг хослуулаж ашиглана. Төслийг 8 City гэжээ. Хятадад «найман» амжилтын бэлэгдэл болсон юм. 8 City жилд 130 сая хүнийг үйлчилнэ гэж Инчхон хотын захиргаа найдаж байна.