logo
Албан тушаалаа урвуулсан хэрэг 22.6 хувийг эзэлжээ

Албан тушаалаа урвуулсан хэрэг 22.6 хувийг эзэлжээ

2012/11/02
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 151 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуул­сан байна. Мөрдөн байцаалт явуулсан нийт хэрэг, үйлдлээс төрийн албан тушаалтан албаны эрх үүргээ урвуулсан нь 60 буюу 22.6 хувийг эзэлжээ. Мөн төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн нь 29 буюу нийт хэргийн 10.9 хувийг эзэлж байгаа бол зургаан хувийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан нь тогтоогдсон байна.
Харин төсвийн хөрөнгийг зориу­лалтын бусаар зарцуулсан хэрэг 3.3, хээл хахууль өгсөн үйлдэл 2.2 хувийг эзэлсэн байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 37 буюу нийт шалгасан хэргийн 26 хувьд яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 29 буюу 20.4 хувьд нь хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Одоогоор эрүүгийн 39 хэргийг шалгаж байгаа юм байна. Харин мөрдөн байцаалтын явцад 3.1 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш