АНУ-ын “Project Syndicate”-д хэвлэгдсэн Европын холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Хавьер Соланагийн нийтлэлийг хүргэж байна.
Арваннэгдүгээр сарын 6-нд Барак Обама, Митт Ромни нарын нэг нь ялагч болж, ирэх дөрвөн жил төрийн эрхийг атгана. Тэгвэл 8-нд Хятадын Коммунист намын 2000 гаруй гишүүн Бээжинд цугларч, долоо хоногийн дараа Улстөрийн товчооны гишүүд нь шаталсан байдлаар сонгогдож, эцэст нь 1.3 тэрбум хүнтэй хөгжиж буй орныг удирдах удирдагчаа зарлана.
Ойрх Дорнодод уур амьсгал ширүүсчээ
Ийнхүү дэлхийн эдийн засгийн хамгийн том хоёр лидер солигдож байна. Дэлхий ертөнц өөрөө ч өөрчлөгдөж байгаа. Ойрх Дорнод эрчимтэй хувьслын үедээ ирээд байгаа бол Сири зэрэг зарим бүсэд дахин шинэчлэл эхэлжээ. Харин Иран улс цөмийн хөтөлбөрөө зогсоох төлөвгүй байна. Эдийн засаг нь хэчнээн хүнд байсан ч энэ улс урьдын адил дайчин хэвээрээ байгаа бөгөөд Ливаны “Хезболла” бүлэглэлийг ашиглан Израиль улс руу онгоц хөөргөж, кибер тулаан явуулахыг зорьж буй аж.
Үүний улмаас бүс нутгийн уур амьсгал нэлээд ширүүсчээ. Иран цөмийн хөтөлбөрөө 2013 оны хавар, эсвэл зун ашиглах талаар НҮБ-д мэдэгдсэний дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху урьдчилсан сонгууль явуулж, өөрт нь Ираны эсрэг тэмцэх бүрэн эрх олгохыг уриалсан. Египет энэ үеэр улс орныхоо дотоод тэнцвэртэй байдлыг хангахыг хичээж, шинэ Үндсэн хууль боловсруулж сууна.
Үүний дараа Европ, Ойрх Дорнодын дунд хөрвөж буй Туркийг дурдаж болох юм. Тус улсын эдийн засаг бүс нутагтаа ноёрхлоо тогтоох хэмжээнд хүрсэн билээ. Турк улс өмнөд хөрш Сиритэйгээ зөрчилдөж, НАТО-гийн холбоотнууддаа аюулгүй байдлаа хангахыг уриалжээ.
Энэ бол Ойрх Дорнодод өрнөж буй өөрчлөлтүүдийн нэг хэсэг. Үүнд АНУ-ын оролцоо үлэмж их байгаа билээ. Тус улсын Ирак дахь цэрэг дайны ажиллагаа 2010 онд дууссан. Харин Афганистан дахь ажиллагаа 2014 онд дуусах юм.
АНУ эрчим хүчээ өөрөө хангадаг болно
Америкийн ээлжит Ерөнхийлөгч геополитикийн хувьд эрс өөрчлөгдсөн улс орныг хүлээн авна. Технологийн хөгжил, инновацийн нөлөөгөөр тус улс эрчим хүчний хамаарлаас гарах эртний мөрөөдлөө хэрэгжүүлж эхэлжээ. Өмнө нь Америк улс байгалийн хийн асар их нөөцөө олборлох боломжгүй байсан бол “Fracking” буюу гидравлик тасархайн арга хэмээх технологийн ачаар занарын хий олборлох хувьсгал хийсэн байна.
Тэгэхээр АНУ эрчим хүчээ өөрөө хангадаг болоход тун ойртсон гэсэн үг. Өнгөрсөн онд тус улс сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа хэрэглээний нефтийнхээ тал хүрэхгүй хувийг импортолжээ. Тус улсын занарын хийн жилийн үйлдвэрлэл 2000-2006 онд 17 хувиар өссөн бол 2006-2010 онд 48 хувь болж нэмэгдсэн байна. Урьдчилсан тооцоогоор 2035 онд занарын хийн олборлолт АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн тал хувьтай тэнцэх төлөвтэй байгаа аж.
Энэ хувьсгалын үр дагавар зөвхөн эдийн засагт нь нөлөөлөхгүй. Улстөрийн үүднээс авч үзвэл гадаадын нефтиэс хамааралтай байдал багасч буй нь АНУ-ыг Азийн зүг гадаад бодлогоо чиглүүлэхэд нөлөөлнө.
Гэхдээ АНУ-ын шинэ тэргүүн зөвхөн өөрчлөгдөж буй ертөнцийг хүлээн авахгүй. Азийн эдийн засгийн өсөлт дээд цэгтээ хүрсэн нь нийгэм, улстөрийн тогтвортой байдлыг бий болгоно.
Хятад улс эдийн засагтаа анхаарна
Хятад улс сүүлийн саруудад дотооддоо тайван бус байгаа юм. Тэд гадаадын дайснуудаас өөрийгөө хамгаалахын төлөө тэмцдэг ч өдгөө улс орон дотроо шийдвэрлэх шаардлагатай олон асуудалтай тулгарчээ. Хятадын эдийн засаг, улстөр, үзэл сурталд нийгмийн тэгш бус байдал улам нэмэгдэж буй энэ үед яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.
Дэлхийн эдийн засгийн салхинд нэрвэгдэж буй ч Хятадын тэргүүнүүд иргэдээ ядууралд өртүүлэхгүй, нийгмийн таагүй уур амьсгалыг зогсоохын тулд эдийн засгийн өсөлтөө дэмжихэд гол анхаарлаа хандуулж байна.
Европын холбоо
өмнөд хөршүүддээ анхаарах нь чухал
Харин Европын холбоо энэ үеэр өөрсдийн асуудалд анхаараад завгүй байна. Тус холбоо дэлхийн эдийн засгийн хямралын үр дагавраас гарахыг хичээж буй ч өмнөд хөршүүдээ мартах учиргүй. Газар дундын тэнгисийн өмнөд хэсгийн бүстэй улстөр, эдийн засаг, эрчим хүчний асуудлаар хамтран ажиллахад анхаарах нь чухал. Европын холбооны олон талт яриа хэлэлцээний загвар, Нобелийн шагнал хүртсэн зөөлөн байдал нь үүнд үнэт зэвсэг болно.
Хөрш Орос улс ч дэлхийн өөрчлөлтөөр бий болсон хөндүүр хэсгүүдэд анхаарах учиртай. Кремль Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэглэмийг дэмжсэн хэвээр байна. Тиймээс Сирийн Тартус хотноо тэнгисийн цэргийн баазаараа дамжуулан стратегийн сонирхлоо хамгаалахыг хичээж, цэргийн интервенци хийхийг эсэргүүцэж буй юм. Энэ байр сууриа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд ил тод илэрхийлсэн. Уг тогтоолд хэдэн арван мянган хүний аминд хүрсэн мөргөлдөөнийг зогсоох талаар тусгасан.
Олон улсын зүгээс Сирид ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй байгаа нь тун таагүй зүйл. Үүнээс болж олон талт харилцаа алдагдана. Иран, Сирийн асуудал нягт холбоотой хэмээн үзвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн дотроо хагаралдаантай байж болохгүй. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрмэлзлийг зогсооход сөргөөр нөлөөлнө. Саяхан Иран улс Германтай хийх хэлэлцээр мухардалд орсон нь үүнийг тод харуулсан.
Томоохон тоглогчид дотроо ийнхүү өөрчлөгдөж байх зуур бүс нутгуудад гал унтраагүй хэвээр байна. Тэгэхээр арваннэгдүгээр сард дэлхийн тавцанд гарч ирэх лидер нь хэн байх вэ гэдэг гол асуудал л үлдлээ. Гал унтраагч байх уу, эсвэл гал өдөөгч байх уу, хэн мэдлээ.