1941 оны 4-р сар. Нацист Германы арми Болгараар дамжин Грект цөмрөн орсон юм. Түүнээс хойш Германы арми Грекийг 4 жил эзлэн түрэмгийлсэн юм. Хуульч мэргэжилтэй Манолис Глезос тухайн үед Германы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг партизаны дайн явуулж байжээ. Түүний ярьж байгаагаар Нацистууд эрх чөлөөнийхөө тэмцэж байсан босогчдыг хоморголон баривчилж, нэг дор цааш нь харуулж байжээ. Буурал үстэй болсон Манолис Глезос болон түүний хамтрагчид Германаас дайны нөхөн төлбөр өгөхийг шаардаж байна. Германд бууж өгөлгүй тэдний эсрэг тэмцэж байсан хүмүүсийг Нацистууд хоморголон хүйс тэмтэрч байжээ. Германы эзлэн түрэмгийлсэн эхний жилд л гэхэд 100 гаруй мянган Грекчүүд өлсөгөлөнгөөр хорвоог орхижээ. Грекийн нийслэл Афин хотын дайны музейд бууны сум, хонгио тэр үеийн зэвсэг техник тэр чигээрээ хадгалагдан үлджээ. Европын Холбооны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон Германулс Грекийг бүсээ чангалах эдийн засгийн хатуу бодлого тулгах болсон нь Грекчүүдийн дургүйцлийг төрүүлж, Германы эсрэг үзэл өндийхөд хүргэж байна. Германы канцлер Ангела Меркел Грект айлчлах үеэр жагсагчид Нацист Герман офицерын хувцас өмсөн “Нацистууд Грекээс савраа тат!” гэсэн уриа лоозон барин жагссан юм. 1960-аад онд Баруун Германы засгийн газар Грекийн дайны хохирогсдод нөхөн төлбөр болгож 115 сая дойч марк төлж байжээ. Гэсэн ч Грекийн идэвхтнүүд нөхөн төлбөр хангалтгүй гэж үзэн асуудлыг дахин сөхөж гаргаж ирээд байгаа юм. Харин Германы гадаад хэргийн сайд 2 улсын төлөөлөгчидтэй хамтарч ажиллаж, нөхөн төлбөр дээр санал нэг байгаагаа мэдэгдээд байгаа юм. Грекийн идэвхтнүүдийн үзэж байгаагаар Нацист Германы армийн хэрэглээ хангамж болон Грек еврэйчүүдийг хорих лагер луу илгээх зэрэг зардалд зориулж Грекийн засгийн газар их хэмжээний мөнгө хүчээр төлж байсан байна. Тэдний үзэж байгаагаар дайны нөхөн төлбөр 9 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм байна. Гэхдээ Грекчүүд Германаас авсан зээл тусламжаа цайруулахын тулд 2-р дайны эзлэн түтрэмгийллийг сөхөж байна гэж үзэх шинжээчид байгаа юм. Сонирхуулахад Герман улс 2-р дайны үед эзлэн түрэмгийлж байсан улсууддаа нөхөн төлбөр өгч дуусаагүй байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд дөнгөж 1-р дайны үеийн нөхөн төлбөрийг барагдуулж дууссан юм. Гитлерийн Германы учруулсан лай ланчиг залуу үед нь дарамт болсон хэвээр байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn