logo
Хятад оюутнуудын 80 хувь нь коммунист намд элсэх хүсэлтэй

Хятад оюутнуудын 80 хувь нь коммунист намд элсэх хүсэлтэй

2012/11/03
Хятадын үндэсний конгрессийн 18-р хурал эхэлж 82 сая гишүүнтэй ХКН бужигнаж байна. Хурал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Иргэний дайнд ялсан ХКН-ын анхдугаар хурал Шанхайд болж байжээ. Өөрөөр хэлбэл Шанхай хот Коммунистуудын голомт газар болж байж. Харин Шанхай хот өнөөдөр Дундад улсын санхүү эдийн засгийн том хот болж, гудамж талбай гадны брэндүүдээр дүүрчээ. Иргэний дайн байтугай соёлын хувьсгал, их үсрэлтийн бодлого зэргийг мэдрээгүй залуучууд Шанхайд зөндөө байгаа. Гэсэн ч нийгэмд байр суурь эзлэх гэсэн залуучууд эрх баригч Коммунист намд орохоор чармайж байна. Хятадын залуу үеийн төлөөлөл Ванг Пенг сүүлийн 7 жилд Коммунист намд орох гэж 2 удаа шалгалт өгөөд намын хатуу шалгууруудыг давж чадалгүй өвдөг шорооджээ. Намд элсэхийн тулд өргөдөл гаргах, намын түүх, үзэл баримтлалын чиглэл сэдвээр эссэ бичих, шалгалт өгөх, анги болон ажлын хамт олноосоо сонгогдох зэрэг 17 шалгуурыг давж байж сая нэг намын гишүүн болдог. Харин нэгэнт намын гишүүн болоод авбал амьдралын зам харгуй дардан болно. Өөрөөр хэлбэл намын гишүүн болох шалгуур нь тухайн хүний сахилга баттай эсэх, цаашлаад нийгэмдээ хэрэгтэй хүн эсэхийг шалгах шалгуур юм. Ванг Пенг энэ удаад 17 шалгуурын талыг амжилттай даваад байгаа. Тэрээр ангийнхаа 11 хүүхдийг ардаа орхиж ангиасаа сонгогдоод байгаа. Одоо Ванг намын түүх болон өнөөгийн үйл ажиллагааг сайтар судалж олон нийтийн байгууллага хороо дүүргээсээ сонгогдох ёстой. Энэ бүхнийг гүйцэлдүүлэхэд 2 жилийн хугацаа шаардагдана. Хэдийгээр Хятад залуучууд маш хурдан баруунжиж, амьдралын хэв маяг илүү өрнөджсөн капиталист нийгмийн баримжаатай болж байгаа ч сонирхолтой нь нийт Хятад оюутнуудын 80 хувь нь Коммунист намын гишүүн болох хүсэлтэй байдаг гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр хятадуудын нам дотроо хүчтэй шүүмжилдэг дарга нарын авлига хээл хахуулийн асуудал юу ч биш байх нь. Залуучуудын хувьд намын гишүүн болно гэдэг хамгийн том сорилт даваа юм байна. Төрийн болон хувийн компаниуд ч сахилга баттай зарчимч гэдгээр нь коммунист намын хишүүн хүнийг ажилд авах сонирхолтой байдаг. Ванг ПенгНамд орж зөвхөн дарга болж, албан тушаал хаших бус харин боловсрол мэдлэгтэй нийгмийн гэгээлэг давхрагад орох нь л сонин байгаа юм байна. Коммунист намын залуу үе цэцэрлэг сургуульд бойжиж байна. Хятад залуучуудын Коммунист намд орохын төлөөх өрсөлдөөн ойрын ирээдүйд зогсохооргүй байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш