Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компаний 71:29 гэсэн сурталчилгааг үндэслэлгүй, худал хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан байна. Энэ талаарх мэдээллийг /2012.11.02/ сэтгүүлчдэд өгөв.
Эрхэм гишүүн дээрх сурталчилгаа нь ард иргэдийг төөрөгдүүлсэн, ямар ч үндэслэлгүй учир сурталчилгааны самбар болгоны тоогоор, адил үсгийн хэмжээгээр Монголын ард түмнээс уучлал гуйхыг хүсч 2012 оны 10 дугаар сарын 10-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ долоо хоногт буюу 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч н.Буд хариу ирүүлсэн байна. Үүнд: “ Таныг Монголын ард иргэдийг төлөөлөх эрхгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзав” хэмээн мэдэгдсэн аж.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Бид дахин нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн Оюутолгойн гэрээг засахын тулд Монголын ард түмнийг төлөөлөх эрх болох итгэмжлэл авах кампанит ажлаа эхлүүлж байна. Олон нийтээс гарын үсэг цуглуулахаас гадна цахим хуудсууд, ganbaatar_sain@yahoo.com хаягаар, захидал шуудангаар иргэдийг итгэмжлэлээ илгээхийг уриалж байна. Хэрвээ үнэхээр л Монгол Улсын хувь 71 юм бол үүнийгээ гэрээндээ тусгая. Тэгвэл би энэ Оюутолгойн талаар дахин ярихгүй гэдгээ хэлмээр байна” гэлээ.
Мөн сүүлийн үед Оюутолгой компани нь үндэслэл, нотолгоо нь ил тод биш 1,058,226,585,000 төгрөгний татвар, төлбөр, хураамжны талаар их сурталчлах болсон. Энэ асуудлыг ирэх долоо хоногт хөндөх болно гэдгээ илэрхийлж, энэ сарын 7-нд УИХ-ын дэд дарга С.Баярцогттой мэтгэлцэхэд бэлэн буйгаа мэдэгдэв.