Энэ сарын 8-нд Өмнөд хөршийн 82 сая гишүүнтэй эрх баригч ХКН болон эрх барих дээд байгууллага солигдож, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлтийг эхлүүлэх гэж байна. Гэхдээ олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Хятадын шинэ эрх баригчид тийм ч хурдан мөн дардан замаар нийгэм эдийн засгийн шинэчлэлтийг эхлүүлэхгүй юм байна. Учир нь эрх баригчдын дунд авлига хээл хахууль газар авсан. Бүлэг хоорондын тэмцэл хурцадмал байгаа нь Чончин хотын намын дарга асан Бо Шилайгийн скандалаас харагдаж байгаа. Аж үйлдвэр эрчимтэй хөгжсөнөөр байгаль орчин, хөрс агаар ихээр бохирдсон. Төвд болон Шинжан-Уйгарын салан тусгаарлах үзэл амь бөхтэй байгаа. Баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрсэн, экспорт буурсан. Нийгэм дэх баян хоосны ялгаа дээд цэгтээ хүрсэн. Инфляци нэмэгдсэн зэрэг олон асуудал шинэ удирдагчдын өмнө тулгараад байна. Тэд эдгээр асуудлаа хэрхэн яаж шийдэх гэж байгаа нь тодорхойгүй. 1.3 тэрбум хүнийг ямар нэг асуудалгүйгээр удирдан чиглүүлнэ гэдэг амаргүй зүйл юм байна. Удахгүй Хятадын ерөнхийлөгч болох Шин Жинпин ямар бодлогоор улс орноо хаашаа авч явах гэж байгаа бас талаараа тодорхойлоогүй. Түүний бодлого тодорхойгүй байгаа. Хамгийн гол нь Нэг намаар удирдуулсан, хагас чөлөөт эдийн засагтай энэ эрх барих систем, дэглэмийг нураачихгүйгээр нийгэм эдийн засгийн реформ хийнэ гэдэг нь хамгийн хэцүү болгоомжтой хандах асуудал юм байна. Учир нь Барууны нийгэм эдийн засгийн нөлөө их байгаа. Хятадын залуу үе улам баруунжиж байгаа. Мэдээлэл авах орчин хаагдмал хязгаарлагдмал байгаа. Тэгэхээр Хятадын энэ систем хэврэг эмзэг гэж хэлж болох юм. Эдгээр шалтгаануудаас болж шинэ эрх баригчид 1990-ээд оных шиг тийм хурдацтай өөрчлөлт шинэчлэлт хийх боломжгүй байгаа юм байна.
Shuum.mn
Shuum.mn