logo
Онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилжээ

Онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилжээ

2011/07/15
Долдугаар сарын 06-нд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлтээс 13 километр нутаглаж байсан нэг гэр бүлийн эхнэр, нөхөр болох малчин М, С нарын амийг онц хэрцгийгээр хөнөөж, ач хүү Х-гийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан. Цагдаагийн албан хаагчид энэ хэргийг мөрдөн шалгасны эцэст гэмт этгээдийг  энэ сарын 13-ны өглөө баривчилсан байна.

Сэжигтэн этгээд 1991 онд төрсөн Б гэгч байсан аж. Түүнийг цагдаагийн алба хаагчид Дархан-Уул аймгийн Дархан-Уул суманд орогнож байхад нь саатуулан баривчилсан байна. Хэргийн УМБГ-т үргэлжлүүлэн шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш