logo
Мэргэшил

Мэргэшил

2011/07/14
Микроны мөнгө хураагч “Долоо зуугаар, долоо зуугаар...” гэж тасралтгүй дуудан зогстол нутгийнх нь залуу ирж:
-Сайн байна уу? Хөөе!
-Долоо зуугаар, долоо зуугаар... Сайн. Сайн байна уу?
Ямар сонин хүн бэ?
-За, танайхан бүгдээрээ сайн уу?
-Долоо зуугаар, долоо зуугаар ... Сайн сайн. Манай нутгийнхан сайн уу?
-Сайн. Хоёр хөгшний бие тэнхээ сайн биз дээ?
-Долоо зуугаар, долоо зуугаар... Дажгүй ээ, сайн.
-Чи чинь яачихаа вэ?
-Долоо зуугаар, долоо зуугаар...Яаж байна?
-Чи хашгичаад байлгүй таван үг солиод өгөөч. Май зуун төгрөг.
-Долоо зуугаар, долоо зуугаар... Дахиад таван хүний суудал байна гэв. Мэргэшинэ ээ гэж...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш