Тайвань улсын нийслэл Тайпей хотноо болж буй Азийн сагсан бөмбөгийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.
Монгол Улсын оюутны шигшээ баг хүрэл медалийн төлөөх тэмцээнд Филиппиний шигшээ багтай учраа таарсан. Тоглолтын эхний үеэс эхлэн манай баг давамгайллаа хадгалсан бөгөөд эцсийн мөчид 86/78 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авлаа.
Үүнээс өмнө манай оюутны шигшээ баг БНХАУ-ын шигшээг буулган авч нутаг нэгтнүүдээ баярлуулаад байсан. Харин хүрэл медалийн төлөө тоглохын өмнө Тайвань улсын шигшээ багт хожигдсоноор алтын төлөө тоглох боломжгүй болсон юм. Алтан медалийн төлөө Тайваний шигшээ баг БНСУ-тай таарсан байгаа.
Харин манай тамирчид хүрэл медалийн төлөөх тоглолтод учраа таарсан Филиппиний шигшээ багийг буулган авснаар ийнхүү хүрэл медалийг энгэртээ зүүлээ.