logo
Наадмын өдрүүдээр зам тээврийн хэрэг хамгийн их гарчээ

Наадмын өдрүүдээр зам тээврийн хэрэг хамгийн их гарчээ

2011/07/15
Баяр наадмын өдрүүдээр жирийн өдрүүдийг бодвол харьцангуй бага гэмт хэрэг гарчээ. Долдугаар сарын 11-нд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн  1086 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 47 хэргийн 38-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хулгайлах 4,  танхайрах 4, бусдын биед гэмтэл учруулах 6, зам тээврийн хэрэг 15, осол 28 бүртгэгдэж, 23 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ.

Харин долдугаар сарын 12-нд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн  827 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 43 хэргийн 39-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хулгайлах 6,  танхайрах 2, бусдын биед гэмтэл учруулах 4, зам тээврийн хэрэг 18, осол 31 бүртгэгдэж, 18 хүн гэмтэж, 1 хүн нас баржээ.

Наадмын гурав дахь өдөр цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай  ирүүлсэн  757 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 46 хэргийн 45-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хулгайлах 5,  танхайрах 10, бусдын биед гэмтэл учруулах 5, зам тээврийн хэрэг 17, осол 17 бүртгэгдэж, 27 хүн гэмтсэн байна.

М.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш