logo
Миний нохой том

Миний нохой том

2011/07/15
Асар том овчарк хөтөлсөн хүн, майга хөлтэй намхан такс бололтой үүлдрийн бяцхан нохой хөтөлсөн хүнтэй халз тулгарав.
-Миний нохой том. Тэгэхээр чи зам тавьж өгөх ёстой гэж том нохойт шаардлаа.
-Минийх ууртай. Чиний муу овчаркийг идчихнэ гэж жижиг нохойтын хэлэхийг сонсоод том нохойт учиргүй инээж, мөрийцөв гэнэ. Тэр хоёр бооцоогоо гаргаад нохойгоо зодолдуултал бяцхан такс нь том овчаркаа дор нь залгичихлаа гэнэ. Мөнгөө ч нохойгоо ч алдсан эр гайхан шогширч:
-Чиний нохой ямар үүлдрийнх вэ? гэж лавлав.
-Ямар ч үүлдрийнх биш. Сүүлийг нь тайраагүй байхад матар байсан юм хэмээн цаадах нь хэлэв гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш