logo
Орост  8 сая рубль хожсон азтанг хайж байна

Орост 8 сая рубль хожсон азтанг хайж байна

2012/11/05
Орост хонжворт сугалаанд оролцож ялалт байгуулж 8 сая рубль буюу 260 мянга орчим доллар хожсон хүнийг хайж байна. Гэнэтийн аз тохиосон Баруун Сибирийн төмөр замын зорчигч бүтэн сарын турш шагналаа аваагүй байна. “Төмөр замын лоторей” хонжворт сугалаанд оролцож ялалт байгуулсан хүн маань тасалбарынхаа дугаарыг шалгахаа мартсан байх гэж Баруун Сибирийн төмөр замчид үзэж байгаа аж.

Ялалт байгуулсан хүний тасалбарын сүүлчийн зургаан тоо нь 529406 юм шүү гэж тэр сануулан яриагаа эхэллээ. Энэ азтай зорчигч 7-р сард Новокузнецк-Кисловодскийн 59-р гал тэрэгний 2-р вагонд сууж Ленинск-Кузнецкээс Уфа орсон байна. Хонжворт сугалааны тасалбарыг галт тэрэгний үйлчлэгчээс худалдаж авсан байна.

Одоо хүртэл олдохгүй байгаа энэ азтай зорчигч бол “Оросын төмөр зам” компаниас зохион байгуулдаг хонжворт сугалааны азтай зорчигчдын анхных нь биш юм гэж Ольга Павлова тэмдэглээд «Хонжворт сугалаа явуулсан хоёр жилд зуун мянга гаруй хүн ялагчаар тодорсон юм. Тэднээс 15 хүн нэг саяаас дээш рубль хожсон юм» хэмээн тэндхийн төмөр замын албаны хүн  ярьжээ.

Төмөр замын хонжворт суглааны сүүлчийн тоглолтод оролцож ялалт байгуулсан зорчигчид шагналаа авах цаг хугацаа бас байгаа аж.

“Хонжворт суглааны тухай хуулийн дагуу” хонжвор явагдаж эхэлсэн өдрөөс хойш гурван жилийн дотор хонжвороо авах боломжтой юм. Түүнээс хойш энэ мөнгийг улсынх болгодог байна. Дэлхийн туршлагаас хархад хонжворт сугалаанд аз таарсан хүмүүсийн 10% нь хонжвороо авдаггүй байна. Хонжворт сугалааны тасалбараа гээгдүүлсэн, эздийнх нь анхааралгүй байдал зэрэг нь гол шалтгаан болдог байна.

Манай гариг дэлхий дээр жил бүр 160 тэрбум долларын үнэтэй хонжворт сугалааны тасалбар борлуулдаг байна. Сугалааны тасалбарыг худалдаж авахад австралчууд жил бүр 1680 доллар зарцуулдаг байна. Европын оршин суугчдын 60% нь хонжворт сугалаа байнга тоглодог байна.

Гэнэтхэн баяжах хамгийн найдвартай арга бол хонжворт сугалаа гэж дөрвөн америк хүний нэг нь үзэж байна. Харин дунд ангийн оросууд тийм ч хорхойтой биш байна, тэд жилд нэг л доллар зарцуулдаг байна.

Тэдний дунд хонжворт сугалааны тасалбар байнга худалдан авагчид 7%-тай байна. Ийм учраас л ОУ хонжворт сугалааны зах зээл хөгжсөн 50 улсын тоонд орж чаддагүй байна.

АНУ-д хонжворт сугалаа хожсон хүн хожлынхоо гуравны нэгийг нь өгөх ёстой ба мужуудаасаа хамаараад татвар нь 25-35% байдаг байна. Швейцарт 35%, ОУ-д 13% байдаг байна. Харин Европын оршин суугчид азтай юм.

Зарим улсад хонжвороос 5%, зарим улсад бүр татвар авдаггүй байна.Бараг бүх улсуудад хонжворт сугалааг улсын чухал ямар нэгэн асуудлыг шийдэхийн тулд амжилттай ашиглдадаг байна. Жишээ нь Их Британи улсад сугалаанаас олсон мөнгөөр “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнг засаж, хэд хэдэн музейг сэргээн засварласан байна. Оросын “Төмөр замын лоторей” сугалааны тасалбар бүрийн үнийн 10% буюу 100 рублийг хамгийн их тусламж шаардлагатай өвчтэй хүүхдүүдэд зориулдаг байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш