logo
Бага насны охидыг Хятад болон Малайз руу хил давуулах гэж байсан бүлэглэлийг илрүүлжээ

Бага насны охидыг Хятад болон Малайз руу хил давуулах гэж байсан бүлэглэлийг илрүүлжээ

2012/11/06
Эрүүгийн цагдаагийн газрын зохин байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан энэ оны арван сарын байдлаар хүн худалдаалсан ес, бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулсан 17 хэргийг илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Цагдаа нар бага насны охидыг БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Шиньяан, Гуанжу болон Малайз руу хил давуулах гэж байсан бүлэглэлийг илрүүлжээ. Дээрх гэмт хэрэгт 24-42 насны зургаан хүнийг сэжиглэн шалгаж байгаа юм байна. Тэд ар гэрийн анхаарал сул, амьдрал тааруу охидыг судалж БНХАУ руу ажилд зуучлах нэрийн дор худалдаалах гэж байсан юм байна. Мөн Сүхбаатар дүүрэгт оршин суух гэр бүлийн иргэд охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байсан нь тогтоогджээ. Иргэн Л эхнэр М нарт эрүүгийн хэрэг үүсгэн хохирогч Н, М нарыг хүчээр биеийг нь үнэлүүлж, бусдад зуучилсан болохыг нь тогтоосон гэнэ. Мөн иргэн О, Т нар нь ашиг олох зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хашаа байшин хөлслөн зочид буудал, байр хөлслөн дөрвөн охиныг хүч хэрэглэн айлган сүрдүүлж, цагийн 20.000-30.000, хоногийн 40.000-50.000 төгрөгөөр биеийг нь үнэлүүлж байжээ. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд орших "Люкс-Ойлл" сауны газарт иргэн О нь бусдын биеийг зохион байгуулалттайгаар үнэлүүлсэн, БНХАУ-д Монгол Улсын иргэн Н нь иргэн О-г биеэ үнэлэхэд зуучилсан, иргэн Б нь 17 настай У-г биеийг нь бусдад үнэлүүлж, ашиг олж байсан зэрэг хэргийг илрүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш