logo
Монгол залууг зодсон хятадуудыг байцааж байна

Монгол залууг зодсон хятадуудыг байцааж байна

2012/11/06
Орхон аймгийн Жаргалант сумын нутаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Зун Рун” компанийн дөрвөн хятад ажилчин өнгөрсөн сарын 28-нд манай улсын иргэн 23 настай Б-г зоджээ.

Хохирогч залуу тархи нугасны гэмтэл хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол түүнийг зодсон хятадууд гадуур байцаагдаж байгаа юм.

Хэрэг гарсантай холбогдуулан Орхон аймгийн цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг тухайн газарт очсон байна. “Зун Рун” компани нь Жаргалант суманд долоон жил тоосгоны үйлдвэр ажиллуулж байгаа бөгөөд хохирогч залуу тухайн компанид туслах ажилчин хийдэг байжээ. Хохирогч Б-г тоосго бүтээсэн шуудайг авах гэж байгаад шуудайг урчихлаа хэмээн шалтаглаж зодсон байна. Ажлын хэсгийнхэн шалгалтын явцад олон хууль бус зүйл илрүүлжээ.

Тухайлбал, “Зун Рун” компани ажилчдаасаа өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын мөнгө цалингаас нь суутган авч байсан ч нэг ч хүний нийгмийн даатгалыг төлөөгүй байсан нь илэрсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш