Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амралтыг энэ сарын 12-23-ны хооронд болгохоор зохицуулжээ. Өмнө нь бага ангийн сурагчдыг 14, ахлах ангийн сурагчдыг долоо хоног амраадаг байсан бол энэ удаа 1-11 дүгээр ангийн бүх сурагчдыг дээрх нэгдсэн журмаар амраах юм байна. Учир нь энэ сарын 21-нд орон нутгийн сонгууль болохтой холбогдуулан сурагчдын амралтын хугацааг ийн өөрчилжээ.