Үүнд Тусгаар тогтнолын ордонд тоглож буй “Мөрөөдлийн театр”-ын “Амьдрал өөрөө бэлэг” шоу тоглолтод “АПУ” компанид үйлдвэрлэсэн архи гарч байгаа нь тус компанийн явуулж буй далд хэлбэрийн сурталчилгаа гэсэн гомдол гаргасан. Үүний дагуу ШӨХТГ-аас ажлын хэсэг томилж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигт “АПУ” ХК-иас далд сурталчилгаа явуулсан эсэхийг тогтоохоор болсон байна. Одоогоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй бөгөөд хэрэв далд сурталчилгаа явуулсан нь тогтоогдвол архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түр буюу нэг сарын хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад хүргүүлэх гэнэ.
Мөн “I Love UB” хэмээх уралдаан нь “АПУ” компанийн үйлдвэрлэдэг Улаанбаатар гэх архийг сурталчилж байна гэсэн гомдол. Энэ асуудлыг ШӨХТГ-аас нягтлахад “I Love UB” уралдааныг “Аврора Гет” гэх компани зохион байгуулж байгаа, “АПУ” компанитай ямар нэг байдлаар холбоогүй болохыг тогтоожээ.
Дашрамд, 2010 оноос хойш “АПУ” компанитай холбоотой 26 зөрчил илэрсэн бөгөөд ШӨХТГ-аас эдгээрт нийт 51,6 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.