logo
Жүжигчин Гэрэлцэцэг дүүтэйгээ хамтран хөгжмийн ертөнцөд хүч үзнэ

Жүжигчин Гэрэлцэцэг дүүтэйгээ хамтран хөгжмийн ертөнцөд хүч үзнэ

2012/11/06
“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг гэх залуухан, халуухан бүсгүйг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн ховор. Уран цэцэн үгтэй, эелдэг зантай энэ бүсгүй монголын хошин урлагт өнгө нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан. Жүжигчин А.Гэрэлцэцэг мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ сэтгүүлч болохоор суралцаж буй. Тэрбээр Радио телевизийн дээд сургуулийн магистрт суралцаж байгаа юм. Түүнчлэн авьяаслаг бүсгүй тун удахгүй хөгжмийн ертөнцөд хөл тавихаар шийдсэн гэнэ. Тэрбээр өөрийн дүү Лхамжавтай хамтран дууны цомог гаргахаар болжээ. Түүний төрсөн дүү нь Солонгос улсад хөгжмийн чиглэлээр суралцдаг бөгөөд Солонгосын “Big star” хамтлагт Lee lyulin нэрээр дуулж байгаа билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш