logo
“Шинэчилж шийдье-222” уулзалт Сүхбаатарт боллоо

“Шинэчилж шийдье-222” уулзалт Сүхбаатарт боллоо

2012/11/07

Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулж буй “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн гурав дахь удаагийнх Баруун-Урт хотод боллоо.  Хэлэлцүүлгээр шинэ үеийн бүтээн байгуулалтын жишиг болж буй ажил туршлагаас нь Засгийн газрын тэргүүн онцлон сонслоо. Аймгийн засаг дарга Ж.Батсуурь орон нутагтаа эхлүүлсэн орон сууцжуулалт, зам харилцаа, иргэдийн амралт чөлөөт цагт зориулсан цогцолбор байгууламжууд зэрэг ойрын хугацаанд эхлүүлэн хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн эдгээр ажилд хөрөнгө оруулалт татах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авсан зарим оновчтой арга хэмжээнийхээ талаар туршлагаа жишээнээсээ солилцлоо. Учир нь энэ хэлэлцүүлгийг Баруун-Урт хотоос МҮОНТВ-ээр орон даяар шууд дамжуулан, бусад аймаг орон нутгийнханд үзүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сүхбаатар аймгийн иргэдийн санал бодлыг сонсож, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш