logo
Халз мэтгэлцээнийг 11 дүгээр сарын 18 хүртэл хойшлууллаа

Халз мэтгэлцээнийг 11 дүгээр сарын 18 хүртэл хойшлууллаа

2012/11/07
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын саналаар 11 дүгээр сарын 7-нд болохоор хүлээгдэж байсан Оюутолгойн асуудлаарх халз мэтгэлцээн 11 дүгээр сарын 18 болж хойшлогдлоо.
        Мэтгэлцээнд орох хоёр гишүүн болох С.Баярцогт, С.Ганбаатар нар энэ тухай өчигдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд товч мэдээлэл хийхдээ “Бэлтгэл ажлаа хангах, телевизүүдээс цаг авах, мэтгэлцээнийг хөтлөн явуулах хөтлөгчөө сонгож, ямар зарчмаар мэтгэлцэхээ тогтох, түүнийг үр өгөөжтэй болгох талаар яриад дээрх хугацааг товлохоор тохирсон” хэмээн мэдэгдэв.
        С.Ганбаатар гишүүний өгүүснээр бол 11 дүгээр сарын 18-ны Ням гарагийн орой МҮОНТВ-ээр болж өгвөл 21 цагт Оюутолгойн гэрээний талаарх мэтгэлцээнийг орон даяар цацах, энэ мэтгэлцээнд чөлөөт хэвлэлийнхэн болон иргэдийн төлөөллийг оролцуулах, хоёр талаасаа хамтарсан комисс гаргаж, аль ТВ-ээр, ямар хөтлөгчтэй нэвтрүүлэх талаар санал авах бодолтой байгаа аж.
        10-р сараас эхлэн яригдсан ч өнөө болтол “Бэлтгэл хангагдаагүй байгаа”  гэж хэлсний учрыг өөрөөс нь асуусан сэтгүүлчийн асуултанд С.Баярцогт гишүүн хариулахдаа:
        -Миний хувьд мэтгэлцэхэлд хэзээд бэлхэн. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд энэ талаар ярьж тохирсон телевиз, хөтлөгч байхгүй байна. Асуудлын гол нь мэтгэлцээнээ хурдан, түргэн хийхэд бус, Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулж буй 4 гэрээний талаар хүмүүст зөв ойлголт өгөх нь чухал юм гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш