logo
“Энх сүндэр” эмнэлгийн дарга, эмч нарыг ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэнэ

“Энх сүндэр” эмнэлгийн дарга, эмч нарыг ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэнэ

2012/11/07
-Г.Энхтуяа даргад зодуулсан ажилтнууд шүүхэд ханджээ-

Сүхбаатар дүүргийн VII хорооны “Энх сүндэр" өрхийн эмнэлгийн дарга Г.Энхтуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажилчдаа зодож танхайрсан хэрэг саяхан гарсан. Эмнэлгийн эрхлэгч, эмч нарын хооронд болсон зодооны хэрэг өдгөө шүүх, цагдаадаа тулаад байгаа аж, Энэ талаар тодруула-хаар “Энх сүндэр” өрхийн эмнэлэг дээр очлоо. Гэвч хэргийн эзэн гэгдээд байгаа тус өрхийн эмнэлгийн дарга Г.Энхтуяа ажлын байрандаа байсангүй. Түүнтэй утсаар холбогдлоо.

Тэрбээр “Эмнэлэг дээр болсон хэрүүл маргааныг хэвлэлийнхэн янз бүрээр гуйвуулсан байсан. Миний хувьд энэ дагуу шүүхэд хандах болно" хэмээн утсаа салгав.

Ингээд тус эмнэлгийн үйлчлэгч Л.Цэцгээтэй уулзлаа. Тэрбээр өнөөдрийн байдлаар ажлаа хийхэд хүнд нөхцөл байдал үүссэнийг учирлав.

Түүний хэлж буйгаар Г.Энхтуяа дарга тус өрхийн эмнэлгийн даргаар саяхан томилогджээ. Тэгээд ч эмч, ажилчдын ажлын хувцсаа угааж, индүүддэг өрөөг өөр зориулалтаар ашиглахаар сулалсан байна. Үүнээс үүдэн тус өрхийн эмнэлгийн үйлчлэгч эмч, сувилагчдын халаадыг 00-ын өрөөнд угаадаг болсноо хэллээ. Бидний амралтын ерөөнд одоо нэг компьютер байрлуулсан байгаа. Тэнд хэн суух нь тодорхойгүй гэдгийг хэлсэн.

Мөн тус эмнэлгийн эмч Т.Гоёчимэгтэй уулзав. Тэрбээр “Манай эмнэлэгт өрхийн эмнэлгийн стандарт маш ихээр зөрчигдөж байна. Өрхийн эмнэлэг багаар ажилладаг. Нөхөрлөлийн гишүүдийн хурал, хамт олны хурлаар эмнэлгийн дотоод ажлыг зохицуулдаг. Гэтэл Г.Энхтуяа дарга шинээр томилогдсоноос хойш нэг ч удаа хурал зохин байгуулаагүй. Өөрөө бүх шийдвэрийг дур мэдэн гаргадаг болсон. Энэ тухай өөрт нь хэлэхээр хүлээж авдаггүй. Энэ тоолонд “Хамтарч ажиллаж чадахгүй бол ажлаасаа гар. Өөр шинэ баг бүрдүүлмээр байна” хэмээн дарамталдаг.

Ер нь Г.Энхтуяа даргын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн. Тухайлбал, эмч нарыг өвчтөнгөө үзээд сууж байхад ямар ч шалтгаангүй элдвийн үгээр доромжилсон тохиолдол. олон гарсан. Мөн ажилчдын цалинг дур мэдэн хасч, хөдөлмөрийн хуулийг ноцтойгоор зөрчсөн. Үүнээс болоод олон ажилчид аравдугаар сарын цалингаа авч чадаагүй. Зарим нь бага цалин хөлс авсандаа гомдолтой байгаа. Энэ мэт Г.Энхтуяа дарын болчимгүй үйлдлээс болоод зарим нь ажлаасаа халагдаж, нэг хэсэг нь зодуулж гэмтсэн. Эмнэлэгг үзүүлээд ажилдаа ирж чадахгүй байгаа. Дээр нь одоо ажиллаж байгаа цөөхөн хэдэн эмч сувилагчид Г.Энхтуяа дарга одоо юу гэж загнаж зандрах бол хэмээн айдас түгшүүртэй ажиллах боллоо” гэв.

Харин Г.Энхтуяа даргад зодуулсан гэх тус эмнэлгийн сувилагч Д.Тодбат, нягтлан Д.Энхтуяа нарын биеийн байдлыг эмнэлгийн ажилчдаас лавлахад “Тэд хэрэг гарсан шөнө гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Нягтлан Д.Энхтуяагийн тархи доргилттой, цээжний зөөлөн эдийн гэмтэл авсан. Харин сувилагч Д.Тодбатын хүзүүн хэсэг зөөлөн эдийн гэмтэлтэй. Тархи нь доргисон оноштой гарсан. Тэд шүүх эмнэлэгт хандсан байгаа. Юутай ч гомдолтой байгаа тул Г.Энхтуяа даргыг шүүхэд өгөхөөр болсон” гэдгээ хэлж байлаа.

Эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг ергөсөн эмч хүн энэ мэт хоорондоо зүй бусаар харьцсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа
удирдлагын газрын Гүйцэтгэлийн удирдлагын асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулсан юм. Тухайн мэргэжилтний ярьж буйгаар “Энх сүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад биш, ажлын бус цагаар зодоон цохиондоо тулжээ. Харин хохирсон гээд байгаа хүмүүс хуулийн байгууллагад хандах
эрхтэй гэлээ.

Харин Ёс зүйн хороонд хандвал удирдах ажилтан ажлын байранд тодорхой хэмжээний дарамт учруулсан, хэм хэмжээ зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй аж. Түүнчлэн эрүүл мэндийн сайдын 135 дугаар тушаалд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмч мэргэжилтэнд ямар хариуцлага тооцохыг заасан байдаг гэнэ.

Тухайлбал, сануулах, ёс зүйн сургалтад хамруулах, хамгийн эцсийн шат нь эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар цуцалдаг байна. Юутай ч “Энх сүндэр” эмнэлгийн дарга, эмч нарыгэнэ сард болох ёс зүйн хорооны хурлаар авч хэлэлцэхээр болжээ.

Л.Алтанхишиг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш