Өмнөговь аймгийн Ноён сумын “Хар толгой” гэх газарт энэ сарын 4-нд дэлбэрэлт болж хүний амь нас эрсэдсэн. “Бидний-Зорилго” компанийн уурхайчдын баазын хашаанд байсан таван ханатай гэр дэлбэрч улмаар багагүй хохирол учруулсан гэх мэдээлэл бий.
Энэ талаар албан эх сурвалжаас тодруулахад дэлбэрэлт болох үед гэрт 10 хүн байсныг хэллээ. Ослын улмаас нэг нь нас барж нэг хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хохирогчийн биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Хэргийн газарт аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажилласан байна. Анхны үзлэгээр хэргийн газарт тэсэлгээнд ашиглагддаг таван бялт, нэг эмульс олджээ.
Түүнчлэн энэ үеэр “Бластик” компанийн гурван ажилтан ирж агуулахад байсан 1229 кг эмульсийн тэсрэх бодис, бялт тэслүүр 2000 ширхэгийг хураан авч өөрийн байранд зөөвөрлөн аюулгүй болгосон аж.