Монголчууд хилийн дээс алхсан эр хүн бүр “харлаж”, харийг зорьсон бүсгүйчүүд бүгд “биеэ үнэлэгч” болдог хэмээн ойлгодог байсан цаг саяхан. Гэвч Монголын авьяаслаг, оюунлаг залуус ажил, үйлс, хийж бүтээснээрээ хэдхэн жилийн дотор энэхүү эндүүрлийг “таягдан” хаясан билээ.
Монголын гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд ч уран гоолиг бие, өвөрмөц төрх, ур чадвар, авьяас билгээрээ дэлхийд гайхагдаж байна. Дэлхийн загварын ертөнц монгол бүсгүйчүүдийг аль хэдийнэ сонирхож эхэлжээ. Үүний нэгэн тод илрэл нь Сингапур, Ирланд, Англи, Япон зэрэг улсын загварын тайзыг монгол бүсгүйчүүд эзэгнэж байгаа явдал юм.
Хэдхэн жилийн өмнө “Монгол бүсгүй анх удаа Азийн супер моделиор шалгарлаа” гэсэн гарчигтай мэдээ төвийн хэвлэлүүдийн нүүр хуудсыг чимж байлаа. Тэгвэл өдгөө Азийн болон олон улсын супер модель өргөмжлөлтэй монгол бүсгүй гарын арван хуруунаас хол давжээ.
Ингээд араасаа цуврах олон сайхан бүсгүйн амжилтын үүдийг нээж, урагшлах шатыг нь алхам алхмаар “урлаж” яваа монгол бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулж байна.
Үс нь хүртэл “алт”
болсон Нора
Монголын загвар өмсөгч Д.Оюунномин “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Азийн загварын төв гэгддэг Сингапурын зах зээлийг эзэгнэж явна. Түүнийг хүмүүс Нора хэмээх нэрээр нь сайн таньдаг.
Загварын тайзнаа 12 дахь жилдээ алхаж яваа тэрбээр Сингапурын “Divamodels” агентлагт ажиллаад таван жилийг ардаа үджээ. Түүнчлэн Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг бөгөөд Сингапурын Үндэсний их сургуульд бизнесийн чиглэлээр суралцан, олон ажлыг зэрэг амжуулж яваа нэгэн.
Сингапур орныг сурталчлах зураг авалтад оролцож, дэлхийн томоохон хотуудын гудамжийг өөрийн зургаар чимсэн тэрбээр “Chanel”-ийн загварыг тайзнаа амилуулсан анхны монгол модель. Монголчууд түүнийг “Cosmo”-гийн “Шилдэг модель”-оор шалгарахаас нь өмнө төдийлөн таньдаггүй байсан билээ.
Тэрбээр 2012 он гарснаар Италийн алдартай брэнд болох “Alberta Ferretti”-ийн шоунд оролцож, Хонконг дахь “Elle” сэтгүүлийн нүүр хуудсыг зургаараа чимжээ.
Нора өнгөрсөн сарын сүүлчээр эх орондоо дөрөв хоног саатаад буцсан бөгөөд Монголд байх хугацаандаа “Uptown” сэтгүүлд зургаа авахуулж, “Наllewoon”-ий баярт оролцоод амжсан байна.
Түүнчлэн тэрбээр өнгөрсөн жил “Vidal” салоны загварын шоунд оролцох үеэрээ үсээ 5000 ам.доллараар худалдсан. Хүмүүс үсчинд мөнгө төлж, үсээ засуулдаг бол Нора ийнхүү мөнгө авч, үсээ тайруулжээ.
Дэлхийд алдартай
монгол бүсгүй
Азийн топ модель Д.Болормаагийн дүү Д.Энхсүрэнг монголчууд Сүүгий нэрээр нь сайн танина. Өдгөө Азийн бүх орны хамгийн алдартай сэтгүүлүүд түүний зургаар нүүр хуудсаа чимж, олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгчид Сүүгийгээр хувцасаа өмсүүлэхийн тулд үнэ хаялцах болжээ.
Азийн супер фото модель Д.Энхсүрэн дэлхийд алдартай загварын сэтгүүлүүд болох Vogue, Bazaar, Crew, Herworld, Indigo-гийн нүүрийг чимж, Dior, Burberry зэрэг томоохон брэнд, үнэ, чанараараа дэлхийд танигдсан Piaget цаг, алт, алмаазны компаниуд монгол бүсгүйг сонгож, хамтран ажиллаж байна. Мөн тэрбээр BBQ, Dell, Giordano зэрэг брэндийн рекламд тоглож, Sony Bravia-гийн албан ёсны нүүр царай болж яваа.
Дэлхийн загварын ертөнцөд монгол бүсгүйчүүдийг төлөөлж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчилж яваа моделиуд цөөнгүй. Гэвч түүн шиг олон улсад танигдаж чадсан монгол загвар өмсөгч одоохондоо гарч ирээгүй л байна.
Мисс Э.Сэлэнгэ цахим “загварын тайз”-ыг
эзлэхээр шийджээ
Э.Сэлэнгэ 2006 онд “Монголын сайхан бүсгүй”-ээр шалгарч, “Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн”-д оролцсоноор дэлхийн загварын ертөнцийн “хаан, хатад”-ын нүдэнд өртсөн билээ. “Fashion TV”-ийн нүүр царай болсон анхны монгол загвар өмсөгчийн маань тайзны нэр нь Соланж.
“Эра” төвөөс загварын гараагаа эхэлсэн тэрбээр Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн нүдэнд өртсөнөөр тус улсад ажиллаж, амьдрах болсон. Э.Сэлэнгэ тус улсын загварын тайзан дээр ганцхан жил алхаад л ханшаа гурав дахин өсгөсөн чадварлаг бүсгүй.
Түүгээр ч зогсохгүй, Азийн нэлээд хэдэн орны тайзан дээр дэлхийн өсөх ирээдүйтэй моделиудтай мөр зэрэгцэн алхаж явсан. Түүнчлэн олон улсын хэмжээний сайттай гэрээ байгуулж, нүцгэн зургаа дэлхий даяар цацан, элэг нэгтнүүдийнхээ “нүдийг орой дээр нь гаргах” шахсан.
Тэрбээр өдгөө Манхаттенд амьдарч байгаа бөгөөд “agencymodelsnyc.com” сайтын гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж буй. Ийнхүү Э.Сэлэнгэ цахим ертөнцөөр дамжуулан дэлхийн загварын тайзыг “дайлаар мордоод” байгаа билээ.
Миссийн титэмтэй
супер модель
Г.Оюунгэрэл хэмээх монгол бүсгүй БНХАУ-д зохиогдсон “Олон улсын аялал жуулчлалын мисс-2007” тэмцээнээс “Азийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртсэнээр загварын ертөнцөд “айлчлан ирснээ” зарласан юм. “Miss World Mongolia-2006” тэмцээний дэд тэргүүн мисс тэрбээр өдгөө Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн урилгаар тус улсад загвар өмсөж, дэлхийд алдартай топуудыг гайхшируулж явна.
Загварын ертөнцийнхөн түүнийг “Монголын хамгийн төгс галбиртай бүсгүйчүүдийн нэг” хэмээн дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр үүнийгээ ч баталж, Хятадын дотуур хувцасны алдартай компанитай 100 мянган еврогийн гэрээ байгуулж, хоёр жил хамтран ажилласан билээ. Г.Оюунгэрэл Монголын загварын тайзнаа тоотой жил алхсан бөгөөд нэртэй хамтлаг, дуучдын клип, алдартай компаниудын рекламанд ч тоглодоггүй. Гэвч Монголын загварын “акулууд” түүнд “Титэмгүй топ” хэмээх алдар хайрлаад амжсан.
Монгол бүсгүйчүүд амжилтын замаа зассаар л байна
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, Дарханы мисс Б.Буджаргал Сингапурын “Carrie models” агентлагт ажиллаж буй. Тэрбээр загварын тайзнаа тав дахь жилдээ алхаж яваа бөгөөд дөрөв дэх жилдээ “Алтай Кашмер” брэндийн нүүр царай болж яваа юм.
Мисс, загвар өмсөгч Б.Батцэцэг Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Нандин учрал” дууны клипэнд тоглосноор олонд танигдаж эхэлсэн билээ. Тэрбээр Сингапурын “Carrie models international Singapore”, “Elite”, “Phantom” зэрэг загварын томоохон агентлагуудад харьяалагддаг. Өдгөө 13 жил дахь жилдээ загвар өмсөж буй тэрбээр 16 настайгаасаа Сингапурын “Carrie Models”, Хонг Конгийн “Elite” агентлагт гэрээгээр ажиллаж эхэлсэн гэдэг.
Малайз улсын Куала Лампур хотод бүтээлээ туурвиж буй авьяаслаг залуу дизайнер, загвар өмсөгч Г.Золцэцэг өнгөрсөн зун “KATYA-ZOL” брэндээ дэлхийн хэрэглэгчдэд хүргэсэн. Тэрбээр дизайнерын ажлаасаа гадна “Rollmodels Create” агентлагт загвар өмсөгчөөр ажиллаж, европын өндөр зэрэглэлийн моделиудтай мөр зэрэгцэж яваа.
Загвар өмсөгч Г.Гантунгалаг Ирландын нийслэл Дублины “Compton” агентлагт албан ёсоор харьяалагддаг.
Дэлхийн загварын томоохон шоу болох Берлиний загварын долоо хоногт цорын ганц Ази модель оролцсон нь Монголын загвар өмсөгч С.Төгс байв. Тэрбээр тэндэхийн “IZAIO” агентлагт гэрээт моделиор ажиллахын сацуу нүүр будагч мэргэжлээр суралцан төгссөн байна.
Загвар өмсөгч О.Уянга БНХАУ Бээжин хотод олон улсын улстөрч мэргэжлээр суралцахын зэрэгцээ Хятадын хамгийн нөлөө бүхий “China Bently” агентлагт моделиор ажиллаж байна.
О.Уянга өнгөрсөн хавар БНХАУ-ын хятад хэлний хамгийн том тэмцээн болох “China Bridge”-д оролцож, тэргүүн байр хүртэж, оюун ухаанаараа урд хөршийнхнийг бишрүүлсэн юм.
Эдгээр бүсгүйчүүдийн араас Сингапурын “Diva Models” агентлагийн модель Т.Ундармаа буюу Тина, Л.Гэгээ буюу Роза гээд олон загвар өмсөгч цуварна.