logo
Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь тодорхой боллоо

Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдох нь тодорхой боллоо

2012/11/07
АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль шувтарч байна. Олонхи муж улсад сонгуулийн хэсгүүд хаагдаж, санал тоолж байна. Виргини, Огайо, Флорида, Пенсильвани, Колорадо, Висконсин, Айова зэрэг сонгогчид нь чухам хэнд саналаа өгөхийг лавтай хэлж болохгүй муж улсуудад нэг ч нэр дэвшэгч авсан саналынхаа тоогоор итгэлтэй даваагүйг экзит-полын үр дүн харуулав. Цагаан ордны өнөөгийн тэргүүн ардчилсан намын Барак Обама, бүгд найрамдах намын төлөөлөгч Митт Ромни нар төрийн тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөж байна. Хэн нэгэн нь 538 сонгох төлөөлөгчийн 270-аас цөөнгүй санал авбал ялах ёстой.  АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ удаагийн сонгуульд ялахад хангалттай тоо хэмжээний 290 сонгох төлөөлөгчийн санал авсан тухай санал өөрөө тоолож байгаа CNN телевизийн компани мэдээллээ. Ингээд Обама АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдов. Митт Ромни 203 сонгох төлөөлөгчийн санал авчээ. Мөн Бүгд найрамлдах намын гишүүд АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын суудалын төлөө тэмцэлд тэргүүлж байна. Ерөнхийлөгчийн сонгуультой нэг зэрэг явагдсан АНУ-ын хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн урьдчилсан үр дүн тийм байна. Өнөөгийн байдлаар бүгд найрамдах намын гишүүд төлөөлөгчдийн танхимын 435 мандатын 143-ыг аваад байна. Ардчилсан намын гишүүд 87 суудалтай. Доод танхимыг хяналтдаа авахад наанадаж 218 мандат шаардагдана. Бүгд найрамдах намын төлөөлөгчид доод танхимыг хяналтдаа авна гэж Си-Эн-Эн телевизийн компани таамаглав. Дээд танхимын 100 суудлаас 33 суудлын төлөө өрсөлдсэн хийгээд ардчилсан намын төлөөлөгчид 16, бүгд найрамдах намынх дөнгөж 5 мандат аваад байна. Олон улсын гэрээ хэлэлцээр батлах дээд танхмыг хяналтдаа авахад 51 санал шаардагдана.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш