Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч бяцхан охин Малала талибудын үйл ажиллагааг өдрийн тэмдэглэлээрээ олонд хүргэснээс болж халдлагад өртөн, хүнд шарх авсан билээ.
Дээрх хэргийг үйлдсэн гэх хэд хэдэн сэжигтнийг Пакистанд эрэн сурвалжилж байсан. Харин өчигдөр хэргийн эзний эгч хэмээн өөрийгөө танилцуулсан Рехана Халеем Малала охиноос уучлалт гуйжээ.
Тэрбээр уучлалт гуйхдаа “Миний дүү буруу зүйл хийсэн. Би маш их харамсаж байна. Би адилхан эмэгтэй хүний хувьд чиний зовлонг ойлгож байна” хэмээжээ.
Түүний дүүг Аттах Уллах Кан гэдэг бөгөөд өдгөө 23 настай аж. Одоогоор цагдаагийнхан Каныг хоёр найзынх нь хамтаар эрэн сурвалжилж байгаа юм. Энэ талаар мэдээлэл өгсөн иргэнд их хэмжээний мөнгөн шагнал амласан юм.