АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама дахин дөрвөн жил их гүрнийг удирдахаар улиран сонгогдлоо. Одоогийн байдлаар Барак Обама 303 саналтай байгаа бол түүний гол өрсөлдөгч Митт Ромни 100 орчим оноогоор бага буюу 206 саналтай байна. Митт Ромни ихэвчлэн Америкийн зүүн эрэг орчмын муж улсуудаар ялалт байгуулсан бол Барак Обама баруун мужуудаар сонгогчдын төлөөллөөс илүү их санал авчээ. АНУ-ын ерөнхийлөгчээр улиран сонгогдсон Барак Обама санал хураалтад оролцсон америкчуудад талархал илэрхийлэв. Түүнээс гадна Обама Чикагод ардчилсан намын төв байранд үг хэлэхдээ бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромнитой утсаар ярьснаа мэдээлэв. Санал зөрөхгүй асуудлаар түүнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэж Обама мэдэгдлээ. Обама дэмжлэг үзүүлсэн дэд ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлээд Мишель гэргийдээ хандан одоо хэзээ хэзээнээс илүү их хайртай байгаагаа тэмдэглэв.
Ерөнхийлөгч ялалт байгуулсныхаа дараа гэргий Мишель Обамагийн хамт авахуулсан зургаа өөрийн Твиттертээ байрлуулсан нь маш богино хугацаанд нийтийн сүлжээгээр тархсан юм. Тэрбээр ялалтын баяраа тэмдэглэж, ард түмэнтэйгээ мэндчилэхээр гэр бүлийн хамт гарч ирлээ.
Тэрбээр “Сонгуульд оролцсон АНУ-ын иргэн бүрт талархал илэрхийлж байна. Мөн анх удаагаа санал өгсөн залуустаа баяр хүргэе. Сонгуульд нэр төртэй оролцсон Митт Ромни болон Пол Райан нарт баяр хүргэж талархал илэрхийлж байна” хэмээн өөрийг нь дэмжигчид болон өрсөлдөгчиддөө талархлын үгээ хэлсэн юм. Обама цааш нь “Америкчууд ирээдүйдээ итгэлтэй байх болно. Америкийн иргэд цаашид илүү аз жаргалтай амьдрах болно гэдгийг амлаж байна” гэв. Тэрбээр үүний дараа өөрийн гэргий Мишель Обамад хандан “надтай 20 жилийн өмнө амьдралаа холбож байсан энэ эмэгтэйд баярлаж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үргэлж дэмжиж байсан чамдаа болон хайрт охиддоо талархал илэрхийлье” гээд “мөн сонгуулийн кампанит ажилд маань оролцож байсан чадварлаг багтаа баяр хүргэж байна. Та бүхэн чадах бүхнээ хийсэн юм шүү” гэлээ.
Обама эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг “Ардчилал нь 300 гаруй сая хүн амтай манай улсад шуугиан тарьж, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа мэт байж болох юм. Гэхдээ энэ бүхэн өнөөдөр болсон сонгуулийн дараа өөрчлөгдөхгүй. Өөрчлөгдөх ч ёсгүй. Бидний эдэлж байгаа энэ эрх чөлөөг эдлэхийн төлөө яг одоо зарим улс орнуудад амь насаа үл хайрлан тэмцэж байна” хэмээн сэтгэл хөдөлгөм үг хэлэв.
Мөн цааш нь “Америкийн залуус хамгийн чанартай сургуульд хамгийн чадварлаг багш нараар хичээл заалгах эрхтэй. Бас хамгийн сайхан ажлын байранд ажиллах ёстой” гэв. "Бид хүнд үеүдэд ч энх тайвныг эрхэмлэж байсан. АНУ-ыг ардчилал, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, эх оронч үзэл биднийг хүчирхэг болгосон" гээд "Би ард түмнийхээ үгийг сонсож байсан учраас өнөөдөр ерөнхийлөгч боллоо. Манай улсын хөгжлийн замд тохиолдож байгаа бүхий л саад бэрхшээл бол хувь хүнд буй айдас түгшүүр, үл итгэх байдал эзэлж байгаа юм. Энэ айдсаа арилгавал бид бусад бэрхшээлээ арилгана. Америкийн иргэн л бол хэн ч АНУ-ын сайн сайхан, үр өгөөжийг хүртэх эрхтэй. Бид сайхан ирээдүйд хүрч чадна гэдэгтээ итгэж байна. Бурхан бидэнд итгэж байгаа, бурхан биднийг ивээг” хэмээн ялалтынхаа баярын мэндчилгээг дэвшүүллээ.