logo
Шатахууны үнийг нэмүүлэхгүй гэв

Шатахууны үнийг нэмүүлэхгүй гэв

2012/11/08
Шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн таамаг өнөөдөр 18.00 цагт бүх компаниуд үнээ зэрэг нэмэх гэж байна гэсэн мэдээллээр баяжиж, олон нийтийн цахим сүлжээгээр тархав. Харин Уул уурхайн яамнаас өнөөдөр 15.30 цагт хэвлэлийн бага хурал зарлаж “Шатахууны үнэ нэмэгдэх ёсгүй” гэж мэдэгдлээ. Тус яамнаас мэдэгдсэнээр бол шатахууны үнийг нэмэхгүй байх янз бүрийн арга хэмжээ авч байгаа, мөн шатахуун стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүү учраас үнэ нэмэх байсан ч харьяалах яам, Засгийн газарт мэдэгдэж, зөвшилцөх ёстой гэлээ.

Гэвч үүний үл хайхран үнийг нь нэмчихвэ яах вэ гэсэн айдастай асуултад тэд “Хэрвээ Засгийн газар чиглэл өгөөгүй байхад үнээ нэмэх юм бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах ч арга хэмжээ авч болно” гэж хариуллаа.

Мөн өнөөдөр зарим ШТС-ууд дизель түлш худалдахгүй байгаа, мөн зөвхөн картаар үйлчилж байгаа гэсэн гомдол гарч байгаа. Тухайлбал “Жаст ойл” компани нэг удаадаа 20 мянгаас дээш төгрөгт шатахуун олгохгүй байгаа. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Шатахууны хомсдол үүсч байгаа мэтээр харагдах ийм зүйл байхгүй, өнөөдрөөс эхлээд ямар нэгэн хязгаарлалт, хүндрэлгүйгээр шатахуун худалдах болно” гэж хариуллаа.

А.Амар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш