Монгол Улсаас санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд өргөн барьсан "Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус" тогтоолын төслийг чуулганы улс төр, аюулгүй байдлын асуудлаарх Нэгдүгээр хорооны хуралдаанаар хэлэлцэж нийтээр зөвшилцөн, санал хураалтгүйгээр батлав.
Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн (АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц) болон Монгол Улс Нью-Йорк хотноо 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан нь цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд бодит хувь оруулахыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээрх тогтоолоор сайшаав.
Уг тунхаглалд цөмийн зэвсэгтэй эдгээр таван гүрэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай хуулийг сайшааж байгаагаа анх удаа албан ёсоор зарлаж, статусыг зөрчих аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, тийм үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ мэдэгдсэнийг НҮБ-ын гишүүн орнууд Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан тогтоолдоо сайшаасан нь чухал ач холбогдолтой байв.
Түүнчлэн цөмийн зэвсэггүй статусаа урагшлуулах чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээнүүдийг сайшаахын зэрэгцээ, уг тогтоолд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, бие даасан гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал болон цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэхэд манай улстай үргэлжлүүлэн хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн орнуудад уриалж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон холбогдох байгууллагаас хүссэн заалт тусгагдлаа.
Манай улсаас санаачилсан дээрх тогтоолд Австрали, АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц, Мексик, Морокко Улс хамтран зохиогчоор оролцов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.